ВИДЕО: Нийслэлд  АИ-92 бензиний дундаж үнэ 1360 төгрөгөөр борлуулна
2020-05-26

 

 

АМГТГ-аас шатахууны  үнийн асуудлаар мэдээлэл  хийлээ.  АМГТГ-ын дэд  дарга Ц.Эрдэнэбаяр:

 

-Засгийн газрын 114 тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоогоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах, цаашид үнийг урт хугацаанд тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолын хүрээнд АИ-92 авто бензинийг найман сарын хугацаанд улсын хэмжээнд үнийг  тогтвортой байлгах ажлыг хийж байгаа.  Улсын хэмжээнд үнэ тогтворжуулах ажлыг гүйцэтгэсэн. Хамгийн хол сумтай  Завхан, Говь-Алтай аймгуудад АИ-92 авто бензин нэг литр тутамдаа 1670 төгрөгөөс хэтрэхгүйгээр  борлуулагдана. Улаанбаатар хотод 1320-1400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана. Өчигдрөөс эхлэн авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ. 

Дэлхийн  зах зээлд газрын түүхий тосны үнэ буурсан ч  сүүлийн долоо хоногт түүхий тосны үнэ эргээд өсөж байна. Харин манайд шатахууны үнэ буурч байна. Олон улсын зах зээлийн үнэ сарын дараа манай улсын шатахууны үнэд нөлөөлж эхэлдэг.

 

Нийслэлд:

А-80 авто бензин-1350 төгрөг

АИ-92 авто бензин-1360 төгрөг

А-95 авто бензин-1800 төгрөг

Дизель түлш-1990 төгрөг 

 

Он гарсаар нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, АИ-92 авто бензин -475 төгрөг,  А-95 авто бензин 440 төгрөг, дизелийн түлш 470 төгрөгөөр тус тус буурчээ. 

 

Газрын тосны бүтээгдэхүүний нөөц: 

 

А-80 авто бензин -67 хоног 

АИ-92 авто бензин -33 хоног 

Дизель түлш-40 хоног 

ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна. Манай улсын  нөөц хэвийн хэмжээндээ байна. 

 

Shuud.mn
Сонин хачин