Д.Нямхүү: Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа
2020-05-26

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.26/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар COVID-19 халдвараар 5 сая 668 мянган хүн өвчилж, 74 мянга 2000 гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл өмнөх өдрийнхөөс  14 мянгаар буурчээ.  АНУ, Бразил, ОХУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлсээр байна. 

 

Япон улсад тогтоосон онц байдлыг үндэсний хэмжээнд цуцлах шийдвэрийг эрх баригчид өчигдөр гаргажээ. Тус улсын хувьд халдварын тархалтыг бууруулж, хязгаарлаж чадсан гэж үзсэн байна. 

 

Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр өглөө 170 иргэн ирсэн. Эдгээрээс зургаан иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 193 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй.  Москваагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч өнөөдөр дараагийн шатны эмчилгээнд шилжлээ" гэв. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин