Л. Мөнхтүшиг: Алтанбулагийн боомтоор 594 оюутныг татаж авна
2020-05-26

 

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УОК-ын орлогч дарга н.Мандахгэрэл, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийв. УОК-ын орлогч дарга н.Мандахгэрэл:

 

-Өнөөдрийн байдлаар гадаад орноос эх орондоо ирсэн нийтдээ 1248 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс 790 хүн нийслэлд тусгаарлагдаж байгаа бол үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Дархан-Уул аймагт 135 иргэн, Орхон аймагт 117, Өмнөговь аймагт 71 гэсэн Сэлэнгэ, Төв аймаг гэсэн газруудад тусгаарлагдаж байгаа.

 

Өнөөдөр 06:30 минутад Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 170 оюутан иргэн ирлээ. Зорчигчдын 93 хувь нь оюутан байгаа. Үүнээс 89 хувь нь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй оюутнууд байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:

 

-Засгийн газар, УОК-ын шийдвэрээр гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагаа зохион байгуулж байгаа. ОХУ-аас өнөөдөр өглөө 170 иргэн ирсэн. Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас 594 оюутныг татан авна. Эдгээр оюутнуудыг Алтанбулаг боомтоор нэвтрүүлсний дараа төмөр замаар Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудад тусгаарлана гэлээ.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин