COVID-19: Арабын ертөнц хязгаарлалтаа сулруулж эхэллээ
2020-05-26 12:32

Арабын ертөнц энгийн амьдралдаа аажмаар шилжиж эхэлж байгаа талаар ВВС мэдээллээ. Тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Дубайд эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөжээ.

 

Арабын Нэгдсэн Эмират Улсад кинотеатр, спортын танхим дахин нээгдэж, 06.00-23.00 цаг хүртэл ажиллах бөгөөд эдгээр байгууллагуудаар үйлчлүүлж буй хүмүүс амны хаалт зүүж, хоёр метрийн зай барих журам үйлчлэх аж. 

 

Харин Саудын Араб тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хязгаарлалтуудаа аажмаар цуцлахаар зэхэж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ. Саудын Араб COVID-19 вирусийн халдварын тохиолдлоор Арабын ертөнцөд тэргүүлж байгаа бөгөөд тус улсад тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдвар 75 мянга гаруй бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин