Борис Жонсон: COVID-19-ийн улмаас миний хараа муудсан
2020-05-26

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний улмаас хараа нь муудсан хэмээн мэдээлжээ.

 

"Энэ олон жилийн дараа анх удаа л харааны шил зүүх боллоо. Миний хараа муудсан нь коронавирустэй холбоотой байх" хэмээн тэрбээр даваа гаригт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр өгүүлжээ.

 

Борис Жонсон дөрөвдүгээр сард коронавирусийн халдвар авч, долоо хоног эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд энэ хугацаанд эрчимт эмчилгээний тасагт ч шилжиж байсан юм. Түүний бие давхар сүйт бүсгүй ч мөн коронавирусийн халдвар авсан ч өвчин нь эдгэрч, эрүүл саруул хүүхэд гаргаж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин