COVID-19: Австрали вакцины клиникийн туршилтыг эхлүүллээ
2020-05-26

Австралийн Мельбурн хотноо тавдугаар сарын 26-ны мягмар гаригт шинэ төрлийн коронавирусийн вакцины клиник судалгаа эхэлсэн талаар АВС суваг дамжуулжээ. 

 

Америкийн Novavax компаний боловсруулсан NVX-CoV2373 вакцины туршилтад 18-59 насны 130 хүн оролцож байгаа юм байна. Долоо хоногийн дараа туршилтыг Брисбен хотод мөн явуулахаар болжээ.

 

Эрдэмтдийн өгүүлснээр вакцин нь коронавирусийн эсрэг биет боловсрох явцыг дэмжих, дархлааны хариу урвалыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Туршилтын эхний шатны үр дүн долоодугаар сарын сүүлээр, харин хоёр дахь шатны үр дүн энэ оны эцсээр тодорхой болох аж.

 

Энд дуулгахад, ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар 100 гаруй вакцин боловсруулж байгаа гэнэ. Эдгээрээс найм нь клиникийн туршилтын шатан дээрээ явж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин