Ёкозүна М.Анандын гэр бүл охинтой боллоо
2020-05-27

“Шинэ төрлийн коронавируст халдвар тархсан энэ үед гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байна. Дөрөвдүгээр сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Шинэ зорилготой боллоо. Отгон охиныхоо төлөө хичээн зүтгэнэ гэсэн бодолтой болсон. Урьд өмнө тойргийн барилдаан, орон нутгийн башё гээд ихэнх цагт нь гадуур байдаг болсон бол одоо гэртээ байхаар хүүхдүүд минь их баярлаж байгаа. Долдугаар сарын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна” гэж ярьсан байна.

 

Ёкозүна какүрюү М.Ананд 2017 онд Д.Мөнхзаяатай хуримласан. Залуу хос хуримаа хийх үедээ хүү, охинтой болоод байсан юм. Мөн сумо бөх коронавирусний улмаас амиа алдсан талаар “Сумоч халдвар авсныг сонссон ч нас барна гэж огт бодоогүй байлаа. Шёобүшигийн ар гэр, анд найз бүх хүнд сүмочийн өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. Зуны тэмцээн цуцлагдсанаар зарим бөхчүүд гэмтлээ эдгээх боломж гарч ирлээ гэж бодож байгаа. Бөх сонирхогч та бүхэнд гэрээсээ телевизээр тэмцээн үзэж, бөхчүүдээ дэмжихийг хүсье” гэжээ.

М.Сугар

Shuud.mn
Сонин хачин