Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
2020-05-27

 

Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U_MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

 

Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U_money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх,  U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах, карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийн ажиллаж байгаа бөгөөд мөн картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  

 

Нийтийн тээврийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах, улам боловсронгуй болгох чиглэлийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Хяналт тавих хүмүүс 2-3-аараа бөөгнөрчихсөн, зарим нь автобусны нүүрэн талын суудал эзлээд зүгээр л зугаалга хийгээд, тойроод явж байгаа харагддаг. Өөщр олигтойхон арга бодож олооч ээ!
2020-05-27
зочин:
шал дэмий цагаа үрсэн ажил хийж байх юм даа, хэдэн шалгагч гэсэн хүмүүс нь миний лав зорчин дамждаг автобусны буудалууд дээр лав харагддаггүй, аан тийн бас автобусны жолооч нь зорчиж буй иргэдээс 500 төгрөгөө авсаар л байна лээ ш дээ тэгээд тэх хянагч гэгч нь дараагийн автобусны буудал дээр харагдвал хүний картаар давхар даруулсан гэж хэлээрэй ч гэх шиг, тэгээд ганц нэг автобусанд хянагч нь хамт сууж яваа харагдаж байна лээ тэгээд тухайн автобусны жолооч нь мөнгө авч байхад ганц ч үг хэлэхгүй утсаа маажаад харсан ч хараагүй царайлаж байх чинь билээ
2020-05-27