Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноолоо
5-27

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т.Билэгжаргад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн.

 

Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.27/ 09.00 цагт тус шүүхэд боллоо. Шүүгдэгчид эрүүгийн хуулийн 20.7.1, 11.4.1-д зааснаар 2 жил 8 сар 10 хоног хорих ял онооож,  нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргалаа. 

 

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

 

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

 

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Царайлгуудыг нь алаал шоронд хийдэг хэвээрээ шив аль дээр үеийн л тэгдэг байсын бусад оронд тэгдэггүй. Үндэстнийхээ гоо сайхныг бодож царайлгуудаа алдаггүй монголд тэгээл муухайнууд үлдцэн гадаадынхныг хараал шүлсээ гоожуулаад монгол монголоо тоохоо больж
2020-05-28
Unshigch:
Chi yu bichij bgaa gedgee ehleed neg unshdaa naadahnii chini tsarailag bh hend hamaa bn tursun ehee nohoi shig zodchood har tamhind dontchood bi tsarailag hun nadad huuli uilchlehgui geed eliireed yvj baih tegeed odoo uzeer uu estoi neg iim malnuudiig yah ve
Hb:
Ene nuhur tamhia heregleseer bgad iim hartstai boltsiin bh da.
2020-05-27
irgen:
ezeg eh surguuliud hyyhdyyded anhaaral tavidaggui haana yu hij yavaa hentei nohorloj baigaag ni medej helj surgaaguin ulmaas hyyhdyyd hyrtel mansuuragchid, naimaalagchid bolood duusah ni baina shyydee
2020-05-27