Д.Нямхүү: Дахин долоон хүнд коронавирус илэрлээ
2020-05-27

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.27/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  5 сая 676 мянган  хүн халдвар авч,  251 мянган хүн нас барж,  2,4 сая хүн коронавирусээс үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 92 мянган хүн шинээр өвчилж, 3 мянга гаруй хүн нас барсан. Манай улсад 179 хүн ажиглалтад шинээр орсон. 36 хүн ажиглалтаас гарч, дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт 1262  хүн ажиглалтад байна. Өнөө өглөө Алтанбулаг хилийн боомтоор 340 гаруй хүн ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д 40 гаруй нь тусгаарлагдсан.  Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж,  2842  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  170 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 5 дуудлага ирсэн.

 

АНУ-д 25 мянга шахам шинэ халдвар 592 нас баралт бүртгэгджээ. ОХУ-д 8900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 362 мянга гаруй болсон байна. 174 нас баралт бүртгэгджээ. Харин Бразил улсад 16 мянга 300 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 391 мянга гаруйд хүрээд байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 158 мянга гаруй байна.  БХНЭУ-д 6535 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж,  халдвар авсан нийт хүний тоо 145 мянга  гаруй байгаа.   БНСУ-д 40 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 248  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 241 хүнд нь коронавирус илрээгүй.  Энэ тоог хуваавал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан  зургаан хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 171 хүн, тандалтын зорилгоор авсан найман хүний сорицод шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 17 ачаа тээврийн жолооч, Орхон аймагт тусгаарлагдсан 46 хүний  давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Харин коронавирусийн шинжилгээ хийсэн нийт  248 иргэнээс  долоон хүнд нь коронавирус илэрлээ. Энэ сарын 26нд Москва-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан зургаан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд орж ирж тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс илэрлээ. 14 дэх хоног дээр коронавирус илэрлээ. Бид  21 хоног тусгаарлаж байгаа нь зүйтэй байна. Сайн мэдээ зургаан хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Манайд батлагдсан 148 хүн болж, үүнээс 43 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 105 хүн байгаа. Үүнээс биеийн байдал хөнгөн 100, хүндэвтэр 5 байна.  

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Ts:
Tend ni test avaad ter avsan gazar ni emchleh heregtei Franciig mongol emchilsen Turkiig mongol emchilsen Tegeheer haldvar avsan gazar ni emchleed eh orondoo avch ireh heregtei
2020-05-28
Европ ану д тархсан нь G вирус гэсэн онц халдвартай. хятад солонгост тархсан нь S v вируснууд . бас цус бүлэгнүүлдэг тул зүрх хаагдаж үхдэг гэж б
2020-05-28
Өөрсдөө хурдан эргэж ирээгүй өөрсдийнх нь буруу. Казахстанаас трж байгаа хүмүүс лав хасгууд байх тэд нар яадын байжил баг
2020-05-28
zochin:
Haldvar avahiig ni huleej baigaad avchirch baigaa ym chini medeej shuu dee.Baatar humuus bolj tsalingaa nemuuleh shantaajsh dee
2020-05-27
зочин:
мэдээлэх яахав түргэн эмчлэхээ л бод эмч нараа хамгаал зарим нэг нь арчаагүй байж байгаад өвчин авчирсан л байгаа даа солонгост байгаа хэдэн балайнууд юу гэнэ вээ ирнэ хамгаалалтанд орохгүй чгэх шиг тэндээ л байж бай л даа өөрсдөө ухаангүй явчихаад одоо юу вэ
2020-05-27
irgen:
oron nutguudad tusgaarlagdsan hymyys deer ergelt oruulj taraagaad baigaa um bishdee….hezee hoino hotoos ochij shinjilgee hiigeed ilerch baigaa um bol ayultai l baina
2020-05-27
Зочин:
Ирж байгаа хүмүүс дор бүрдээ өөрсдөө хамгаалалт сайн хийж,ямар нэгэн зовиуртай бол түүнийгээ хэлж бусад хүмүүсээ бодоорой,хэрэв өвчилбөл дараа нь хор уршиг ихтэй юм шиг байна лээ шүү
2020-05-27
Emch narrin hiisen ajliig sarangerel avgai hiisen ym shig yrij bizih um.ene sarangerek avgai odoo bolioch.medeegee hutluh heregtei sht.
2020-05-27
Zocnin:
Ta nartaa bayarlalaa Eruul enkhiin asar hund sorilttoi ene ued uls ornoo hamgaalj bgaa baildagcn yumdaa
2020-05-27
Зочин:
Гаднаас иргэдээ авчрах нь маш зөв.гэхдээ халдвар хамгаалтаа сайжруулаач,бас бүгд халдвар авсан байхдаа..маш харамсалтай
2020-05-27