10,000 программист бэлтгэх төслийн бүртгэл явагдаж байна
2020-05-27

 

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас  “10,000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм.  

 

Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад программ бичих анхан болон ахисан шатны ерөнхий суурь мэдлэг олгох бөгөөд сургалтыг “Эмпасофт” академитай хамтран зохион байгуулж байна.

 

Энэхүү сургалт нь программ хангамжийн талаар суралцах, цаашид ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүх хүмүүст нээлттэй юм.

 

Бүртгэлийг доорх линкээр орж хийнэ үү.

https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=57berOYA9kq6N66QIDsRGC5p0Lvt5WVAsbTLHCJot6hUNDBYSk9QUjdJUDkyNThVUUM3RVNVM0g1TS4u&fbclid=IwAR1ln2PtbUFJAC3eMhe94NNVr44Gvf6exUKhDW0oGHLvySEXHNXnEocdp8Q

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 11-311386

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин