Хонконг: Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ
2020-05-27

Лхагва гаригт Хонконгийн төвд цугларсан эсэргүүцэгчдийг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан гэж ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, үдийн цайны цагаар Хонконгийн ажил хэрэгч төвийн гудамжинд олон зууны офисын ажилтан цугласан байна. Тэд засгийн газрыг эсэргүүцэн хашгирч, БНХАУ-ын төрийн дууллыг хүндэтгэх, Хонконгод үндэсний аюулгүй байдлыг хүндэтгэх тухай хууль батлах санаачилгыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэднийг тараахын тулд хүч бага хэрэглэсэн гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, БНХАУ-ын төрийн дууллыг хүндэтгэх тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж эхэлсэн Хууль тогтоох зөвлөлийн барилгын гадна болон ойр орчимд нь аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 3000 гаруй цагдаагийн албан хаагч дайчлагдсан бөгөөд тэд өдөөн хатгалга, эмх замбараагүй байдал үүсгэх оролдлогыг таслан зогсоож байгаа юм байна. Өнөөдөр болсон жагсаалын үеэр 16 хүн баривчлагдсаны гурав нь өсвөр насныхан байсан гэнэ. Тэднээс шатамхай шингэнтэй лонх хураан авчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин