Туркмен: Хүнсний хомстол ба поп Ерөнхийлөгчийн мэдрэмжгүй зарлиг
2020-05-28

Туркмений оршин суугчдад гурил, тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн авах талон тарааж эхэлсэн талаар Евроньюс, "Хроника Туркменистана" зэрэг эх сурвалжууд мэдээлжээ. 

 

Хорин жилийн тэртээ хаа сайгүй "социализмын диваажин" гэгдэж байсан, оршин суугчид нь үнэгүй хий, ус авна гэх домогт итгэж байсан Туркменид өнөөдөр хүнсний талон тарааж байгаа гэнэ. Цар тахлаас үүдэлтэй хүнсний хомсдол нүүрлэсэн үү, эндэхийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэхийн ирмэг дээр байгаа юу гэдгийг Туркменийн Бүгд Найрамдах намын тэргүүн, эх орноосоо дүрвэсэн Нурмухаммед Ханамов эх орондоо байгаа эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр нөхцөл байдлын талаар DW агентлагт ярьжээ. 

 

"Тавдугаар сарын 11-ний өдрөөс Туркменд орон сууцны конторт очин ам бүлийнхээ талаар лавлагаа авч, улмаар үүний үндсэн дээр элсэн чихэр, гурил, тосыг тодорхой хэмжээгээр авах талон авдаг болсон. Талхыг талоноор олгохгүй байгаа ч дэлгүүрт байнга л талх тасардаг, өглөө л амжиж авахгүй бол тэр өдөртөө талхгүй хононо гэсэн үг. Тиймээс өглөө эрт талх авахаар урт дараалалт зогсоно. Гэвч талх маш амархан дуусдаг " хэмээн Ханамов ярьжээ.

 

Харин Turkmen.news сайтын мэдээлснээр Балканабад болон бусад хэд хэдэн бүс нутагт өнгөрсөн сарын сүүлээс эхлэн нэн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүнийг авахын тулд оршин суугчид талон авах ёстой болсон гэнэ. Оршин суугчид орон сууцны конторт очин гэр бүлийнхээ бүх гишүүдийн баримт бичгийг үзүүлэн аль нэг дэлгүүрийн нэр заасан хуудас авах бөгөөд үүнийгээ үзүүлэн, заасан дэлгүүрт очин хүнсээ худалдаж авах аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр хүнсний энэ талоныг хагас жилийн хугацаатай авдаг гэнэ. Энэ талоноор сарын хэрэгцээний будаа, гурил, ургамлын тос, тахианы мөч авах боломжтой аж. Хүнсний талон нь тодорхой хэмжээний үнэтэй, харин багцад багтах хүнс нь бага хэмжээтэй бөгөөд цагаан будаа, гурил 500грамм байдаг нь дөрвөн хүнтэй айлд огт хүрэлцдэггүй гэнэ.

 

Цар тахал үүнд буруутай юу? 

 

Туркменд хүнсний бүтээгдэхүүн хомсдож байгаа талаар "Хроника туркменистана" эх сурвалж удаа дараа мэдээлж байлаа. Харин өдгөө нөхцөл байдал нэн хүндэрсэн талаар Вена хот дахь "Хүний эрхийг хамгаалах Туркмений санаачилга" төрийн бус байгууллагын тэргүүн Фарид Тухбатуллин "Евроньюс" агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

"Өнөөдөр нөхцөл байдал нэн хурцадсан. Хүнсний бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж чадахгүй учраас шат шатны дарга нар улсын худалдааны систем дэх эрэлтийг багасгах гэж хичээж байна " хэмээн тэрбээр өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр орон нутгийн дарга нар иргэдээс ажлын байр, оршин суугаа хаягийн тодорхойлолт гээд бичиг цаас ихээр нэхдэг, энэ бүхнийг бүрдүүлж чадахгүй бол хүнс олгодоггүй гэнэ. 

 

Тавдугаар сарын наймны өдөр Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов сайд нарын танхимын өмнө мэдэгдэл хийхдээ улс орныхоо хүнсний хямралын талаар нэг ч үг цухуйлгаагүй, харин дэлхийн эдийн засгийн хямралын талаар дурдаж байв. 

 

Сөрөг хүчний төлөөлөгч Нурмухаммед Ханамовын үзэж байгаагаар ийнхүү хүнсний хомсдол үүсэхэд шат шатны удирдлага буруутай гэнэ. "Албан тушаалтнууд удирдлагаасаа айж, үр тариа хураах төлөвлөгөө биелсэн гэж тайлагнадаг, харин эрх баригчид гадаадаас үр авах шаардлагагүй гэж шийднэ. Гэтэл гурваас дөрвөн сарын дараа л үр будаагүй болчихдог, нөөцийн талаар ярих ч юм биш" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

 

Энэ нь өмнөх жилүүдэд ч байсан ужгирсан асуудал бөгөөд харин өдгөө цар тахлын улмаас хөрш орнууд хилээ хааснаас үүдэлтэйгээр улам хурцадсан гэж Ханамов ярьжээ. Тухайлбал Туркмен рүү хүнс нийлүүлэх гол чиглэл болох Ирантай хиллэх хил одоо хүртэл хаалттай байгаа нь хүн амыг нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангахад хүндрэл учруулсан аж. 

 

Түүнчлэн өмнө нь ийм хурцадмал нөхцөлд Туркмени рүү үр будаа яаралтай нийлүүлж энэ улсыг авардаг байсан Казахстан, Иран болон Орос улс  цар тахлын улмаас нөөцгүй болж эргээд өөр орнуудаас тусламж хүсэх дээрээ тулчихаад байгааг шинжээчид онцолжээ. 

 

Иргэд нь өлссөн ч Дугуйчдын баяр тэмдэглэнэ 

Туркменд хүнсний хомсдол нүүрлэж, иргэд нь өлөн зэлмүүн байгаа ч Ерөнхийлөгч нь сүрлэг баяр ёслол хийхээр шийджээ. 

 

"Хроника Туркменистана" эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 26-ны өдөр Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нийслэн болон бүс нутгуудын тэргүүнүүдтэй видео холбоогоор хурал хийн удахгүй болох баяр ёслолуудыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг дээд түвшинд зохион байгуулж, хөдөө аж ахуйн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг тушаажээ. 

 

Тухайлбал, жил бүрийн тавдугаар сарын сүүлийн ням гаригт тэмдэглэдэг Туркмений хивсний баярын ёслол, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Унадаг дугуйчдын өдөр /зургаадугаар сарын гурван/-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажилд бэлтгэхийг үүрэг болгосон байна.

 

Түүнчлэн тэмдэглэлт өдрүүдийг ёслон өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хяналтандаа авч, баяр ёслолыг өргөн агуулгатай, дурсагдахаар хийхийг Бердымухамедов үүрэг болгожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ улс коронагха нуугаад байгаа байх гаднаас олон хүн буцаж очсон гэсэн.
2020-06-03
Үнэн хатуу байдаг Монголчууд МАНАН д тархиа угаалгаж популизм сонгон үнэнээс зайлсхийж явсаар НҮБ -с гаргадаг дэлхийн хамгийн ялзарсан нийгэмтэй авилгад бүрэн идэгдсэн хоцрогдсон ядуу орнуудын жагсаалтад 20 орчим жил жагсаж байна. Гадаад хэл эзэмшинэ гэдэг ямар нэг гангараа биш. Сурсан гадаад хэлээрээ мэдээлэл үзэж байвал дээрх жагсаалтын тухай мэдэж болно. Монголд энэ тухай дурсдаггүй.
2020-05-31
ХУЦ ПИЗДА
2020-05-29
Манай авах идэх хязгааргүй шуналал ньдилдэхгүй улаан цагаандаа гарцан МАН-н баахан дарга нараас энэ Туркмений дарангүйлагч арай дээрээ
2020-05-29
ХУЦ ПИЗДА
Гарчигаа зөв бичээч!
2020-05-28
Зочин:
Манай удирдагчид бас хааяа попорно.
2020-05-28
Зочин:
Хомсдол гэж бичнэ
2020-05-28