ВИДЕО: “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламж гардууллаа

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламж гардуулах ёслол боллоо.
Монголчуудын эртний ундаа Хөхүүрийн айраг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдлээ. Манай улсаас ЮНЕСКО-ын Соёлын биет бус өвд бүртгүүлсэн 15 дахь өв болж байгаа аж.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Манай улс 15 өв бүртгүүлсэн байгаа. Тал нутгийн нүүдэлчин Монголчууд өөрийнхөө амьдралын явцад гаргаж ирсэн үүнийг мартах ёсгүй. Хүн төрөлхтний хөгжил, даяаршлын энэ үед маш олон жижиг соёл уламжлал, хэл үгүй болж байна. Тиймээс дэлхий нийт хүлээн зөвшөөрч хадгалж авч үлдэх ёстой гэж үзсэн. Үүнийг бид болон бидний хойч үе өөрсдөө ойлгох хэрэгтэй. Биднийг Монгол хүн болгож биднийг ондоошуулж байгаа хамгийн гол зүйл нь хэл, соёл уламжлал юм байна гэдгийг ойлгоход ийм арга хэмжээ их чухал юм. Мөн брэндийн тухай ярина. Айргийг бид нар бүртгүүлээд олон улсын түвшинд гарлаа гэхэд Айраг бол Монголд исгэсэн монгол ундаа юм. Өөр газар исгэсэн зүйл байлаа ч айраг гэж нэрлэхгүй юм байна гэх эрхийг хадгалж үлдэхэд тус нэмэртэй.Дэлхий хүлээн зөвшөөрч байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ