196 мянган малчдын дансанд ноолуурын урамшууллыг шилжүүллээ
5-27

 

Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.

 

 Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд  үндэслэн  “Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011)  стандартаар тооцож, нэг кг ноолуур тутамд 20 000 (хорин мянган) төгрөгийн урамшууллыг  төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлж байна.

 

            Энэхүү урамшуулалд статистикийн мэдээлэлд бүртгэгдсэн нийт 203 441 малчин, мал бүхий этгээд хамрагдахаас сумд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албаар дамжуулан баталгаажуулсан нийт 196 009 малчдын нэрийн дансанд 170,779.6 мянган төгрөгийн урамшууллыг шууд олгож байна.

 

            Урамшуулалд хамрагдахаас орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх болно.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Shuud.mn
Сонин хачин
хувь хүнд зарсан бол кг нь бодитой гарах уу сонгуулийн шоу
2020-05-28
хэдийг тушаасан гэж шилжүүлж байгаа юм бол
2020-05-28
Зочин:
За естой дамбуу торийн бодлого доо манайх шиг ямаа тэмээнд монго огдог улс байхгуй дээ сонгуулийн оноо авах арга юм даа гэхдээ ард тумэн мэдэж байгаа шуу дээ мананг сонгохгуй тэгсэн дор бух хумууст жигд монго огч тосовт тодотгол хийх хэрэгтэй шуу дээ арай байна даа
2020-05-28
Ямаанд мөнгө өгч байхаар Хүн амаа өсгөхөд хөрөнгө мөнгө г гаргаач:
Ядаж 5саяулаа болчих юмсан даа.зах зээл гэдэг чин хүн ам шүү дээ! П
2020-05-28