"Хан талст"-ын хууль бус үйл ажиллагааны улмаас дөрвөн хүүхэд амиа алдлаа
2020-05-27

 

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг  гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: 

 

-Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд өнөөдөр  17 цагийн орчимд 8-12 насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан.  Тухайн газар Нийслэлээс удаа дараа хяналт шалгалт хийж албан шаардлагуудыг хүргүүлж, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгч байсан. Барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Тус газарт Хан Талст ХХК-ийн тохижилтын ажил хийж байгаа газар. Тус компанийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт шалгалт хийсэн. Өнгөрсөн долоо хоногт хотын дарга өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцаж үйл ажиллагааг нь зогсоосон байсан. 

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

 

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу Хан Талст компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд Хан Талст компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Гэвч тэд төрийн байгууллагын шаардлагыг үл тоож, хүлээж аваагүйгээс болоод хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Бид цаашид "Хан талст" компанийг зохих хууль, журмын дагуу хяналт шалгалт хийнэ.

 

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Д.Рэнцэнбямба:

 

-Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дугуйн замын ажилтай танилцаж байхдаа зам сэтэлж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай тааралдсан. Улмаар нарийвчлан шалгах үүрэг өгсөн. Тэр дагуу ажлын хэсэг байгуулж, олон албадын төлөөллийг оруулсан. Ажлын хэсэг холбогдох баримт бичгийг нягтлан тулгах, тухайн үйл ажиллагааг газар дээр нь шалгах ажлыг хийсэн.  Тэгэхэд "Хан Талст" компан Ойн тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай зэрэг маш олон хуулиудыг зөрчсөн нь илэрсэн. Үүн дагуу тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох, зөрчлийг арилгах шаардлагыг удаа дараа тавьж байсан.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ компанийг хар жагсаалтад оруулж, төрийн тендерт бүү оруул! Хүүхдүүдийн ар гэрт нөхөн төлбөр өгч, зардлын хохирлыг барагдуулах нь зөв. Амь алдахад албан тушаалаа өгч хариуцлага хүлээсэн дарга дараагий даргын ажлаа автал наанадаж 4 жил завсарла даа. Хотын дарга хэрхэх нь маш чухал! Харж байя.
2020-05-28
Цог:
Амарсайхан толгойгоороо хариуц. Одоо гарч ирээч. Сонгууль гээд гүйхээ боль
2020-05-28
шалгаж торгох дуртай МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ажлаа муу хийсэнээс болж л энэ осол гарсан.Мэргэжлийн хяналт хариуцлага хүлээх ёстой
2020-05-28
Nam bus irgen:
Nirgesen hoino ni hashgirav gej. Udaa daraa udaa daraa geed l hutsaldaad arisaa alban tushaalaa hamgaalaad baih yum lalrin hulgaichuud. Hairan huuhduud.
2020-05-28
Irgen:
Хол хорионд удсан уйдсан хүүхдүүд анхаарал нь суларсан эцэг эхчүүд одоо дотооддоо хориогоо багасгаад хүүхдийн тоглоомын газруудыг нээе даваажаргал чинь их баян хүн бна лээ шинэ лексус 570 тай асар үнэтэй байранд амьдардаг хотын захиргаанд 4 жил болохдоо овоо юм хийжээ дээ
2020-05-28
Иргэн:
Хуулийн хэлтэс Даваажаргал гэх нөхөр байнга сандайж хийж дарга нартаа дандаа буруу мэдээлэл өгдөг Су Батболдын баруун гар гэдэг бсан одоо Амарсайханыг харлуулж бна даа сольж болдоггүй хүн дээ
2020-05-28
zluu:
niisleliinhen uursduu yamarch buruuugui gej hutsah eumdaaa zavaan eumnuud
2020-05-28