COVID-19: АНУ Орос руу дахин 150 амьсгалын аппарат илгээв
2020-05-28

 

Өнгөрсөн мягмар гаригт АНУ-аас Орос руу уушгины хиймэл амьсгалын аппарат дахин 150-ыг илгээсэн талаар Вести мэдээллээ. 

 

Эдгээр аппаратуудыг Калифорнийн Vyaire Medical компанид үйлдвэрлэсэн бөгөөд Оросын Пироговын нэрэмжит төвд шилжүүлэх аж. 

 

Энд дуулгахад, АНУ-ын эрх баригчид COVID-19 тахалтай тэмцэхэд нь туслах зорилгоор дэлхийн 60 гаруй оронд 15 мянга гаруй уушгины хиймэл амьсгалын аппарат илгээхэд бэлэн байгаа талаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Мөн "Оросын ард түмэнд COVID-19 вирустэй тэмцэхэд нь туслах зорилгоор" 200 уушгины хиймэл амьсгалын аппарат бэлэглэнэ хэмээн онцолж байсан юм.

 

Улмаар АНУ-аас илгээсэн, уушгины хиймэл амьсгалын аппарат бүхий ачаа Орост тавдугаар сарын 21-ний пүрэв гаригт хүрч байв.  АНУ-ын Агаарын цэргийн хүчний цэрэг тээврийн онгоц Орост тусламж болгон уушгины хиймэл амьсгалын аппарат 50 ширхэгийг нийлүүлснийг мөн л Пироговын нэрэмжит төвд нийлүүлж байжээ.ирэх гэнэ.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин