COVID-19: Хятадад дотоодоос нь нэг ч халдвар илэрсэнгүй
2020-05-28

Эх газрын Хятадад өнгөрсөн хоногт дотоодоос нь COVID-19 халдвар илэрсэн нэг ч тохиолдол гараагүй гэж Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Харин Шанхай хот болон Фужянь мужид зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс мэдэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэнэ. Тус улсад тахал дэгдэснээс хойш халдвар авсан хүний тоо 82995 болсон бол 4634 хүн вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас баржээ.

 

Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хубэй мужийн Ухань хотод үл мэдэгдэх өвчин дэгдсэн талаар Хятадын эрх баригчид мэдэгдэж байлаа. Шинжээчид энэхүү өвчний өдөөгч нь 2019-nCoV гэх шинэ төрлийн вирус гэдгийг урьдчилан тогтоож, хожим нь энэ вирусийг SARS-CoV-2 гэж нэрлэх болсон юм. 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчний дэгдэлтийг цар тахал хэмээн зарласан бөгөөд энэ үед дэлхий даяар 114 оронд 118 мянга гаруй хүн халдвар авсан байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Худлаа шал бохир хүмүүс
2020-06-03