Д.Нямхүү: Москвагаас ирсэн 13 хүнээс COVID-19 вирус илэрлээ
2020-05-28

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.28/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗООНОЗ-ын вируслогийн лабораторид нийт 517 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Үүнээс 504-т вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40 хүн, ажиглах байрны 352 хүний шинжилгээнд вирус илрээгүй. 

 

Харин 2020.05.27-нд 13 хүнээс COVID-19 вирус илэрлээ. Москва-Улаанбаатарын онгоцоор 2020.05.26-нд 170 хүн ирсэн. Үүнээс давтан шинжилгээгээр нэг оюутнаас вирус илэрлээ. Мөн энэ сарын 27-нд Алтанбулагийн боомтоор 340 хүн орж ирсэн. Эдгээрийн шинжилгээнээс 12 хүнд вирус илэрсэн. Эдгээрийн 10 нь оюутан байна" гэлээ. 

 

Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 161 боллоо. Эдгэрсэн 43, эмчлэгдэж байгаа 118 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 107, хүндэвтэр 11. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 165 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин
Hb:
MANAN uursdiin baychuuda ulsaas terbum terbumaar idej hohiroohod urshuudgiin bol,jiriin irgedee 20.0,,30.0 Myangaar torguulhad shorond hiichih shahah yumaa,edniig ustgahgui bol bidniig ustgah zamda orno shu. Songuuliar MAN,AN-g songohgui baitsgaya
2020-05-29
Hb:
Gaigui bn oo
2020-05-28
тоо гоо алдав шивдээ
2020-05-28