ВИДЕО: Хариуцлагаас хэн нэгэн албан тушаалтан мултрах ёсгүй
2020-05-28

 

Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар

 

 

-Дөрвөн хүүхэд эндсэн газрын дэргэдүүр 7,2 км дугуйн зам барьж байгаа. Тус замын ажлын явцыг  хянахаар Хотын дарга энэ сарын 10-нд очиж ажилласан. Энэ үеэр ухаж сэндийчсэн, дугуйн зам тавих хэсэгт шороон овоо үүсгэсэн байсан учраас тус газрын үйл ажиллагааг хянаж шалгах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон. Энэ сарын 13-нд ажлын хэсэг байгуулагдаж шалгасан. Ажлын хэсэг тус газрын талаар танилцуулах үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах “Ханталст” ХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг нь зогсоох, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ярьсан. Хэдий тийм ч эмгэнэлтэй хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийлье.  Хариуцлагаас хэн нэгэн албан тушаалтан мултрах ёсгүй. Хэн хариуцлага алдсаныг шүүх цагдаа болон Нийслэлийн Засаг даргын зүгээс олж хариуцлага тооцно.

 

НОБГ-ын  Дэд дарга Э.Эрдэнэбаатар:

 

-Он гарсаар нийслэлийн хэмжээнд ой хээрийн түймрийн зургаан удаагийн дуудлагаар ажилласан байна. Мөн өнжмөл өвс шатсан 232 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд 117 өнжмөл өвсний гарсан түймрийг гал унтраах ангиуд унтраасан байгаа. Мөн үлдэгдэл 115 өнжмөл өвсний түймрийг хөдөлгөөнт эргүүлүүд хяналт шалгалтын явцад унтраасан байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны өнжмөл өвснөөс урьдчилан сэргийлэх тухай А487 захирамжийн хүрээнд эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна. Хяналт  шалгалтыг нийслэлийн ногоон бүсийн амуудад зохион байгуулж ажиллаж байгаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 17 удаагийн өнжмөл өвс шатсан зөрчил илэрсэн байна. Тухайн өнжмөл  өвс шатсан зөрчлийг газар дээр нь хөдөлгөөнт эргүүл болон гал унтраах ангиуд ажиллаж унтраасан. Аялал зугаалгаар явж байгаа 2910 хүнд болон 1824 тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг зохион байгуулж 292 иргэнийг 3 сая 85 мянган төгрөгөөр торгож шийтгэлийн арга хэмжээ авч ажиллаа. Мөн энэ хугацаанд нийслэлийн тээврийн цагдаагийн албанаас дөрвөн суурин, долоон газар хөдөлгөөнт эргүүл шалгалтын зохион байгуулж ажиллаа. Зөрчилтэй 21 үйлдлийг таслан зогсоож иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаа.  Өмнө оны мөн үетэй харьцуулбал нийслэл хотын хэмжээд 51,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  Зургаадугаар сарын 10 хүртэл  нийслэлийн ногоон бүсэд  аялал зугаалгаар явахыг хориглосон байгаа.

Өчигдөр "Хан Талст ХХК"-ийн эзэмшлийн байршлын тогтсон усанд 10-15 насны 4 хүүхэд усанд осолдсоныг уснаас гарган авч Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

 

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа:

 

-Өчигдөр болсон үйл явдалтай холбогдуулаад газрын даргын нийслэлийн нутаг дэвсгэрийн хариуцаж ажиллаж байгаа 32 байгаль хамгаалагч, 33 морин эргүүл, урамшуулалт эргүүлийг зуслангийн орчмын газар нутаг дээр иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байршил тогтоол ус зэрэг газруудад хяналт шалгалт хийх чиглэл үүргийг өнөө өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гарсан ой хээрийн түймрүүд дээр хохирол тооцох, ажлын хэсгийн хуралдаанууд дүүрэг болгон дээр зохион байгуулагдлаа. Бүх дүүргүүдэд дүүргийн Засаг даргын захирамжаар ой хээрийн түймрийн хохирол тооцох ажлын хэсэг гарсан. Чингэлтэй дүүргийн Майхан толгой дээр гарсан түймрээс  үүдсэн хохирол  11 сая төгрөгөөр гарсан байгаа. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр гурван байршилд хохирол нь 53 сая төгрөгөөр тооцогдож байна. 

Он гарснаас хойш байгаль хамгаалагчид ойн тухай хууль зөрчсөн 34 тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч 13 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн зөвшөөрөлгүй худаг өрөмдөж байсан 3 тохиолдлыг илрүүлж 4 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

  Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ямар улсад амьдраад байна монгол хүүхдүүд
2020-05-28
Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой
2020-05-28
irgen:
Manuuhainuudiig ogzruul
2020-05-28
irgen:
Dyyrgyydiin darga nar gej estoi neg archaagui manaihainuud yuch hiihgui, ene byhend hotiin darga ajillah esgui ter dyyrgiin darga nart arga hemjee avaachee bas
2020-05-28