Япон: Аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд жуулчдад нөхөн төлбөр олгоно
2020-05-28

Японы Засгийн газар жуулчдад зориулсан тусгай ваучер гаргахаар төлөвлөж байгаа талаар ВВС мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цар тахлын улмаас хохирсон аялал жуулчлалын салбараа дэмжин, жуулчдыг татахын тулд жуулчин бүрт 185 ам.доллартай тэнцэх урамшуулал оллгохоор зэхэж байгаа гэнэ. Энэ хэмжээний мөнгийг Японд амарсан хоног бүрт олгоход бэлэн байгаа аж. 

 

Японы эрх баригчдын үзэж байгаагаар энэ хэмжээний мөнгөн урамшуулал нь жуулчдын өдрийн зардлын тал хувийг барагдуулах боломжтой бөгөөд тусгай ваучераар кафе, зоогийн газар, дэлгүүрүүдэд ашиглах боломжтой гэнэ.

 

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 1,35 их наяд иен /монгол мөнгөөр 25 их наяд гаруй төгрөг/  зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2020 оны долоодугаар сарын сүүлээр энэ санаачилга хэрэгжиж эхлэх юм байна. Нөхөн төлбөр авахын тулд зочид буудлыг шууд эсвэл Японы аяллын агентлагуудаар дамжуулан захиалсан байх ёстой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин