Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2020-05-28

 

Өчигдөр  /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.  Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

 

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталаагүй,  үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй  зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

 

Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. 

 Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
ss:
yag unen
2020-05-29
Zochin:
Tvmnii toloo setgel zvrxtei xvneer l udirduulj baij alivaa zvil goldiroldoo orno.
2020-05-29
Zochin:
Hotin dargaa huuli yosni buruurand hariuzlaga toozoochee
2020-05-28
Зочин:
Парк бишээ, үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2020-05-28
Паркыг нарантуул шиг болгосон авгай байх нээ
2020-05-28
Зочин:
Парк бишээ, үндэсний цэцэрлэгт хүрээлэн
тэр нэг их хүн загнаад бдаг МХЕГийн авгай үнэндээ ингэж л ажлаа хийж бна
2020-05-28
Batvvliin saltaanii avgai narantuya gegch gichiigiin kompani
2020-05-28
ЭНЭ И.НАРАНТУЯА ГЭГЧ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ДАРГА ХИЙЖ БАЙСАН ХҮН ДЭЭ ТЭР ҮЕДЭЭ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ЗӨВХӨН ӨӨРИЙН ӨРӨӨ ТАСАЛГААГАА Л ТОХИЖУУЛЖ ӨРӨӨНДӨӨ САУН ХҮРТЭЛ ХИЙЛГЭЖ БАЙСАН ХҮН БАЯНЗҮРХИЙН ХҮНСНИЙ ЗАХ ГЭЖ НЭГ БАЛИАР ГАЗРЫГ АЖИЛУУЛДАГ ХЭЗЭЭ Ч ХҮНИЙ ТӨЛӨӨ СЭТГЭЛ ГАРГАХГҮЙ МӨНГӨ АЛБАН ТУШААЛ ЗӨВХӨН ӨӨРИЙН АШИГ СОНИРХОЛЫГ Л БОДООД БАЙХААР ЯАЖ САЙН САЙХАН БАЙХ ВЭ ДЭЭ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ НЭГ ЧАГНААД ҮЗЭЭЧ ГЭЖ ЗӨВЛӨМӨӨР БАЙНА
2020-05-28
Batvvliin saltaanii avgai narantuya gegch gichiigiin kompani
mgl:
ene uls turch ner zuuj namaar hamgaaluulj huuliin deer garsan luibarchdiin l balag undseer ni ustgahgui bol iim yum bainga l garna
2020-05-28
зочин:
зүгээр ажлаа хийж байсан хүнийг ажлаас нь хувийн сонирхолоор халдаг хүн өөрөө мэдэрч дээ Сайхансамбуутай хамааралтай баян охин мөнгөөр дутахгүй байлгүй дээ.Цалингаараа амьдралаа залгуулдаг шударга хүний зовлонг ойлгохгүй л дээ
2020-05-28
ZOCHIN:
HAIRAN HUUHDUUD....
2020-05-28
Amarsaikhan ogtsor
2020-05-28
tuul:
Tegj yrival gazaraa zambaraagui ugch ashig harsan hun n B.Saranchimeg gishuunees ehtei shuu!!!
2020-05-28
ss:
yag unen
Иргэн:
Бат-Үүл хулгайчийн балаг тасрахгүй юм аа.
2020-05-28