Эрдэмтэд COVID-19 вирусийг ялах арга олжээ
2020-05-28

АНУ-ын Нью-Йорк хот дахь Рокфеллерийн их сургуулийн эрдэмтэд COVID-19 вирусээр дахин халдварлахаас сэргийлэх эсрэг биетийг коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс илрүүлжээ. Энэ талаарх судалгаа "bioRxiv" шинжлэх ухааны хэвлэлд нийтлэгдсэн байна. Энэхүү эрдэм шинжилгээний судалгаагаар коронавирусийн тархалтыг нэг мөр зогсоох вакцин боловсруулах боломжтой гэдэг нь батлагджээ. 

 

Эрдэмтдийн хийсэн туршилтад коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 149 хүн оролцсон байна. Тэдэнд эсрэг биет болон дархлааны В эс агуулсан цусны плазм хийсэн бөгөөд чухамхүү энэ В эсүүд нь эсрэг биет боловсруулсан гэж эрдэмтэд мэдэгджээ.

 

Судалгааны дүнд туршилтанд оролцогчдын 33 хувьд нь плазмын саармагжуулах чадвар тодорхой түвшнээс бага байгаа нь тогтоогдсон байна. Эдгээр хүмүүс төрөлхийн дархлааныхаа ачаар эсрэг биет боловсрохоос өмнө, өвчний эхний шатанд вирусийг давж гарсан гэж эрдэмтэд таамаглажээ. Харин оролцогчдын ихэнхэд вирусийг саармагжуулах боломж дунд хэмжээгээр илэрсэн бол нэг хувьд нь энэ үзүүлэлт өндөр гарсан гэнэ.

 

Чухамхүү энэ нэг хувьд илэрсэн үзүүлэлт болон ийлдэс дэх эсрэг биетийн ачаар эрдэмтэд В эсүүдийг гарган авах боломжтой аж. Эсүүд эсрэг биетийг боловсруулан, эрдэмтэд тэдгээрийг клоны аргаар үржүүлж, дараа нь хүмүүст хүчтэй дархлаа бий болгоход ашиглах юм байна.

 

Эрдэмтэд вирусийг дардаг 40 эсрэг биет ялган авсан ч үүнээс вирусийн концентраци маш бага үед ч вирусийг саармагжуулах гурван эсрэг биет дээр гол анхаарлаа хандуулжээ. Эдгээр эсрэг биетийг хэдийн клоны аргаар үржүүлсэн бөгөөд клиникийн судалгаанд бэлтгэж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болоогүй, туршилтын шатан дээрээ зүйлээр дуулиантах хэрэггүй.
2020-05-28
sudalga ged bn erdemtediin darah vaktsinaa heze hihin yahin tynig ni oruulaache medeen dere
2020-05-28
хуц:
Наадах чинь судалгааний тухай байна. Халдвар авагсадийг эмчлэх ба Судалгаа хийх хоёрын хооронд 2-50 жилийн зай бий.
2020-05-28
Yamai daa. Bolj dee. Ugur Corona-giin handiig ni haga darah ni.
2020-05-28