“Ньюкасл” багийнхан солилцоо наймаанд идэвхтэй оролцоно
5-28

Испанийн “Барселона”-гаас зээлээр тоглож буй 28 настай бразил хөлбөмбөгчин Филиппе Коутиньог Германы “Бавари Мюнхен” авч үлдэх бодолгүй байна.

 

Харин түүнтэй байнгын гэрээ байгуулах хүсэлтэй олон багийн эгнээнд шинээр нэмэгдсэн нь Английн “Ньюкасл Юнайтед” клуб гэнэ. Тус клуб мөн “Ливерпуль”-ийн сэлгээний тоглогч, 28 настай Шердан Шакириг урвуулахаар яриа хөөрөөгөө идэвхжүүлжээ. Шакири энэ улиралд ердөө арван тоглолтод оролцоод байгаа юм. “Ньюкасл Юнайтед”-ийг Саудын Арабын хөрөнгө оруулагчид 300 сая фунт стерлингээр худалдан авах тохироо хийгээд байгаа тул ийнхүү солилцоо наймааны зах зээлд идэвтэй “тоглох” болжээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин