Хүн халах биш хотоо аюулгүй болгооч, С.Амарсайхан дарга аа
2020-05-29

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.  Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байв. 

 

Харамсалтай нь зөрчлөө арилгаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан компанийн балгаар дөрвийн дөрвөн бяцхан халуун амь хорвоог орхилоо. Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө. Ажлаас халаад л асуудал шийдэгдчихгүй. Бас "Аз жаргалтай хот"-д минь тохиолдож буй анхны золгүй явдал ч энэ биш. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хоёр жилийн өмнө /2018.06.13/  Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн эргэлддэг пуужин буюу "Сансрын хөлөг" тоглоом доош унаснаар хүүхдүүд гэмтсэн хэрэг гарсан. Энэхүү ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж  “Сансрын хөлөг” тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэдэг дүгнэлтийг гаргаж байв. 

 

Хүүхдийн парк хамгийн аюулгүй, эрсдэлгүй байх ёстой. Тиймээс ч тэнд хүүхдүүд эрх дураараа, тоглож, наадах нь зөв. Гэтэл тоглоом нь дундуураа хуваагдан унаж, хүүхдийн инээд хөөр цалгиж байх паркад уйлаан, шуугиан болсон. Азаар хүүхдийн амь нас эрсэдсэнгүй.

 

Паркийн тоглоом эвдэрсэн хэрэг гараад долоо ч хоноогүй байтал  /2018.06.18/ сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүү харамсалтайгаар амь насаа алдсан.

 

 

 

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн  талбайд тоглож  байсан 11 настай хүүг  хөлбөмбөгийн хаалганы төмөр даран унаж амь насыг нь авч одсон. 

 

11-хэн настай хүүгийн алтан амийг авч одсон уг төмөр хаалга үргэлж унадаг бөгөөд тус сургуулийн биеийн тамирын багш нь “14 хоногийн өмнө гангасан л юм даа” гэх тайлбарыг хэлж зогссон. Аюултай, осолтойг нь мэдсээр байж талбайгаас авч, холдуулаагүй аж. Улмаар цэцэрлэгийн насны хүүхэд тогтоосон шонд нь хүрэх төдийд хаалга унаж, хүүхдийн аминд хүрчээ.


Дараа нь 2018 оны долоодугаар сард Сүхбаатар дүүргийн 7 хороо, 11 дүгээр хорооллын 7 дугаар байрны орчимд цахилгааны утсанд цохиулж бага насны хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Тус хороололд байрлах эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон байсан, цахилгааны богино холбоо үүссэн ил задгай утсанд хүүхэд хүрч, цахилгаанд цохиулан амь насаа алдсан.

 

Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних ёстой. Гэтэл өнөөдөр Монгол хүүхдүүдэд амьд явах баталгаа алга. Энэ асуудлыг яаж шийдэх вэ эрхэм Хотын дарга аа?!

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Hereg alga:
Hotin darga harin harj yavah yostoi shuu. Ungursun hoino ni halna gehees iluu uuruu udirdan zohion baiguulah yostoi, uuregtei.
2020-05-30
G:
AMARSAIXAAN chi odoo SAIXAN AMAR
2020-05-30
mongolchuud mini yasan ch mulguu , ataarkhuu , usurkhuu, busdyn gar khul bolchikhson yum be dee , khun uuruu , uuriinkhuu ur khuukhdiin tuluu sanaa tawej , ankhaarlaa khanduulj amidrakh yostoy , kharyutslaga aldsan alban tushaaltand udirdlaga ni kharyutslaga tootsoj ajilladag yum ,
2020-05-29
Зочи.:
Амарсайхан чамд үйл лайгаа үүрэх цаг ирнээ. Чи огцрооч юу гээд худал манж царайлаад өөрөөсөө зайлуулаад буг болоод байгаа юм бэ. Зайсан толгойг хааж барилга барьсан. Чамд байгаа дэлхий хагарал дээр барьсан байшин яадгийг удахгүй үзүүлэх биз дээ.
2020-05-29
Зочин:
Хөөя наад засаг дарга чинэ өнөөдөр огцроошүй юм у xurelsuh saida
2020-05-29
Амарсайхан чиний албан тушаал юу ч биш чи хариуцлагаа хүлээ гуйж байна.. Албан тушаал олдоно чи ёс зүйтэй байвал.. 4н нялх амь чиний хариуцлаггүй, хяналтгүй, чиний үгэнд ороогүй өөдгүй хүмүүсийн балгаар Монгол эр хүн болж өсөж торнисонгүй.. Чи зүгээр огцор.. Сонгуульд өрсөлдөхөө зогсоо.. Чамд нүгэл нь ирэхгүй.. Хүн хүнээрээ л дуусна.. ойлго..
2020-05-29
Хуцваа мөн. Та нарын сонгосон байж байгаа царай чинь энэ. Тэгээд олон юм хуц
2020-05-29
Хх:
Амарсайхан огцрох ёстой.хотын онцгой муу ажиллаж бна усны ослын цагаар эргүүлүүд өмнө нь явдаг байсан больжээ.онцгойн дарга бас огцрох ёстой.маш муу хайран үрс дарга нараас амь нэхмэл
2020-05-29
Hb:
Ene MAN-n hurgan darga nar emegteichuudiig huchindene,alchaad uuruu uhsen gene,deeguurh ni turiin tatwariin Mungiig idej unna,JDY-n sang uursduu hoosolno.saya dollaroor ni awilga awna,tegeed edende Hurelsuh hariutslaga tootsohgui,iim l humuus dahij IH hurald suuhaar ylairch bn da
2020-05-29
zochin:
Amarsaihan darga niisleliin ongorhoi tsoorhoi bulag shand evdersen hemhersen ba tognii utas haana tasarsan geed erj yavah estoi yumuu ter orchniig hariutssan hyn harj yzej yanzalj yavah yyregtei.ajlaa harin ch sain hiij bgaa Bat-yyliig bodvol
2020-05-29
Hereg alga:
Hotin darga harin harj yavah yostoi shuu. Ungursun hoino ni halna gehees iluu uuruu udirdan zohion baiguulah yostoi, uuregtei.
УГ НЬ АМАРСАЙХАН ӨӨРӨӨ ОГЦРОХ ЁСТОЙ Ш ДЭЭ. ХУДЛАА ХҮМҮҮСЭЭР СОР ЗАЛААД Л... ТАНАЙ НАМЫН ХҮМҮҮСИЙН АЖЛЫН ХАРИУЦЛАГА МЭДЛЭГ ЧАДВАРЫН БОДИТ ИЛЭРХИЙЛЭЛ 4 ХҮҮХДИЙН АМЬ НАСААР ХЭМЖИГДЛЭЭ.
2020-05-29
zochin:
ach, zee ,chuuchduud mon chogschin nastaichuudad aich aidasgui amidruulj boldoggui umuu ????
2020-05-29
Gol buruutan n AMARSAIHAN chi ooroo shuu dee.Busad humuusees buruu haigaad sagsalzaad baih yum chi.Ogcor chi
2020-05-29
Хуцваа мөн. Та нарын сонгосон байж байгаа царай чинь энэ. Тэгээд олон юм хуц
Иргэн:
Сэтгүүлч та нарт таалагдах юм гэж ер нь байдаг юм уу? Хариуцлагагүй ажилласан хүн ялаа үүрэхгүй яах юм бэ? Хэрэв хотын захирагч тэр хариуцлагагүй албан тушаалтанд хариуцлага тооцоогүй бол хамаатан садных нь хүн болохоор толгойгий нь илээд таг дарж байна гэх мэтээр дураараа донгосно биз дээ.Муусайн хэтэрхий мэргэн жараахайнанцрууд аа.
2020-05-29
зочин:
ганц даргаар сор залахгүй НМХ -дарга Эрдэнэчулууныг халаач мэдэгдэл өгсөн гээл хээв нэг яриад сууж байхын уулан өөрөө хаах эрхтэйл бмаар ядарсан гаруудыг бол яаж дарамталж бгаа блоо
2020-05-29
Zochin:
Hashaa geheesee iluu avtobusnii buudal deerhi sheestei tvtsuudee yanzlaach!!!!!
2020-05-29
Иргэн:
Огцор муу поп
2020-05-29
Зочин:
Амин хувийн ашиг хонжоо харж хүүхдүүдийг, ер нь хэнийг ч аюулд өртүүлэх нөхцлийг бүрдүүлж буй луйварчдыг хатуу шийтгэх хэрэгтэй. Дээр нь хариуцдага алдсан албан тушаалтныг ажлаас халах нь зөв шүү дээ. Тэгэхдээ хаа сайгүй, байнгын, хатуу хяналт шалгалт хэрэгтэй байна.
2020-05-29
Ч:
Болсон явдал Сүүлийн 30 жил хүүхдийн талаарх бодлого алдагдсаны тод илрэл. УИХ, ЗГ-ууд хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүмүүжлийн мөнгийг энэ 30 жил хасч ирсэн. Энэ салбаруудад зарцуулж буй мөнгө нь их хэмжээтэй харагдаж байгаа боловч халуун ус, ток, эмч багш нарын цалинд явдаг. Бодлогын түвшинд хийж буй зүйл цөөхөн. Уул уурхай, дэд бүтэц, тендер, концесс ярихаар нүдэн нь сэргээл, лобби хийж эхлээд л. Ирээдүйд , хүүхдүүдэд Зөв, оновчтой хөрөнгө оруулалт хийж эхлэхгүй бол Монгол ирээдүйгүй болж байна.
2020-05-29