Ц.Ариунболд: VR технологийн тусламжтайгаар өв соёлоо хадгалан авч үлдэх боломжтой
2020-05-29

 

“Виртуал өв соёл” төслийг хэрэгжүүлэгч Ц.Ариунболдоос төслийн талаар тодрууллаа.

 

-Монголын театрын музейн Хөрөг зургийн танхимаар виртуал аялал үзэх боломжтой болжээ.  Виртуал өв соёл төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?

 

-Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон энэ үед олон нийтий газраар явах, музей үзэх боломжгүй байна. Тиймээс Монголынхоо өв соёлыг сурталчлах төслийг санаачилан хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл нь үнэт өв соёл, дурсгалт зүйлийг виртуал байдлаар хадгалах, соёлын өвийг сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад түүх, соёлын мэдлэг хүргэх зорилготой. Нөгөөтэйгүүр дэлхийд өв соёлоо танилцуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд  тус нэмэр болох талтай. Жишээлбэл, ямар ч аялагч очих газраа судалж байж аялдаг. Монголын өв соёлыг сурталчлах VR технологид суурилсан виртуал танилцуулгатай болсноор  жуулчдад  бодитой харуулж, танилцуулах  боломж бүрдэнэ.

 

-Музейгээр  виртуал аялал хийнэ гэхээр хүмүүст маш сонин байна?

 

-Энэ хөл хорионы үед онлайн орчинд залуус маш их үзэж байгаа. Маш эергээр хүлээж авч байна. Төсөл гурван сарын хугацаанд  үргэлжилнэ.

 

-Тэгвэл дараагийн Виртуал болгохоор ажиллаж байгаа музей байна уу?

 

-Манайд 46 музей байгаа. Эхний ээлжинд гурван сарын хугацаанд 10 музейд  виртуал аялал хийх боломжтой болгохоор  ажиллаж байна. Монгол өв соёлыг сурталчлан таниулах зорилготой. Гэхдээ биднээс  100 хувь шалтгаалахгүй. Биднийг дэмжих хүсэлтэй хүмүүс, тухайн музейн удирдлагуудтай хамтарч хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар биднийг Мэдээлэл технологийн үндэсний паркийн зүгээс олон тал дээр дэмжин ажиллаж байна. Энэ төслийг урт хугацаанд хэрэгжүүлж, бүх музейг виртуал болгох бодолтой байна.

 

-360 градус эргүүлэн харах боломжтой 3D загварын  тухайд?

 

-3D моделийн тухайд 360-аар тухайн бүтээгдэхүүнийг 3D модель болгож харагдуулах тал дээр соёлын өвүүдэд хамгийн чухал. Жишээ нь, морин хуурын зургийг нь авлаа гэхэд зураг авсан талаас нь л ийм  зүйл байдаг юм байна гэж харахаас гадна өөр өнцөг, талаас нь харах боломжгүй. Гэтэл Монголын өв соёлыг , сонирхож судалж байгаа хүнд сошиал орчинд виртуал модель 3D зурган байдлаар харах бүрэн боломж бүрдэнэ. 3D моделийг цаашид улам хөгжүүлэлт хийгээд үзэж байх хугацаандаа мэдээлэлтэй нь танилцах, олон нэмэлт зүйлийг багтааж байгаа.

 

-Нэг өв соёлын өвийн 3D загварыг бүтээх үйл явц?

 

-Соёлын өвийн 360 эргэн харах боломжтой зураг авалт хийгээд 3D загварыг зурах/ Модел эскиз/ 360 эргэн харах боломжтойгоор  монтажлах гэсэн үйл явцаар хийдэг.

 

-VR технологи нь онлайн орчинд ямар давуу талуудыг бүрдүүлдэг вэ?

 

-Бүтээгдэхүүн үйлчилгээгээ бодитой танилцуулах VR технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид  бүх талаас нь эргүүлж үзэх 360-аар өнцөг булан бүрийг нь харах боломжтой. Мөн шийдвэр гаргалтад нөлөөлөх давуу талуудыг бий болгоно.

 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Музейг нь яаж үзэх вэ??
2020-05-30
Иргнн:
Мүзэйныхээ загварыг оруулаачээ
2020-05-29