Д.Нямхүү: Дахин 18 иргэнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 179 боллоо

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.29/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  5 сая 876 мянга   хүн халдвар авч,  360 мянга гаруй  хүн нас барж,  2,5 сая хүн эдгэрсэн бол 2,9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 92 мянган хүн шинээр өвчилж, 3 мянга гаруй хүн нас барсан.  Манай улсад 289 хүн ажиглалтад шинээр орсон. 14 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 1908  хүн ажиглалтад байна. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 3443  зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  448 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 17 дуудлага ирсэн.

 

АНУ-д 19600 гаруй шинэ тохиолдол, 1415 гаруй нас баралт нэмж  бүртгэгджээ. Нийт 100 мянга 400 гаруй хүн халдварын улмаас эндлээ.  ОХУ-д 8300  гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 379 мянга гаруй болсон байна. Үүнээс эндсэн хүний тоо 4100 гаруй болсон байгаа. Харин Бразил улсад 26400 гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 438 мянга гаруйд хүрээд байна. БНСУ-д пүрэв   гарагт 58 тохиолдол нэмж бүртгэгджээ. Шинэ тохиолдлын 55 тус улсын дотоодын халдвар байна.  Харин БНХАУ-д таван  шинэ тохиолдол бүртгэгджээ.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 369  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 351 хүнд  коронавирус илрээгүй. Харин 18 хүнд коронавирус илэрлээ. Энэ сарын 28-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 хүнийг  авч ирсэн. Эдгээр хүмүүсээс сорьц цуглуулж шинжилж үзэхэд 18 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь 19-52 насны хүмүүс байна бол 11 оюутан байна. Манайд нийт батлагдсан 179 тохиолдол болж, эдгэрсэн 43 боллоо.  136 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа 121 хүний биеийн байдал хөнгөн, 15 хүний биеийн байдал хүндэвтэр байна.  8-16 насын таван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүмүүс ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа.  

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солонгос Энэтхэгээс ирж бгаа хүмүүсээ хар. Мундаг бгаа биздээ. Бүгд дэглэмээ сахисан, шинжилгээнд хамрагдсан. Сүүлд ирж буй хүмүүсээс илэрсэнгүй. Сахилга бат, сэтгэл харагдаад бна.
2020-05-30
Хэрэв Эм-н сайд мэргэжлийн хүн байсан БОЛ::
3 сард иргэдээ татах байсан. Сэтгүүлч сайд зайлаа
2020-05-29
Орос сүйрчихсэн юм бишүү
2020-05-29
Зуны дулаан цаг болж хүмүүс гадагшаа гарах нь ихсэж байгаа, бас сонгууль гээд бөөн бужигнааны үед гаднаас халдвар орж ирж байгаа нь түгшүүртэй байна. Онгоц, галт тэрэг, нийтийн унаа бол халдвар тархах хамгийн таатай орчин.
2020-05-29
Оросод халдвар гараагүй байсан 3 сард иргэдээ татахгүй юугаа бодож байсан юм болоо ?
2020-05-29
Хэрэв Эм-н сайд мэргэжлийн хүн байсан БОЛ::
3 сард иргэдээ татах байсан. Сэтгүүлч сайд зайлаа