Л.Мөнхтүшиг: Зургадугаар сард Энэтхэг, Япон, Казахстан улсаас 2000 иргэнээ татан авна
2020-05-29

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллийг хийлээ. 

 

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Татан авах ажиллагаа тасралтгүй үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хилийн чанадаас эх орондоо буцах хүсэлтэй 10583 хүний хүсэлт байна. Тэгэхээр зургадугаар сард агаарын замаар иргэдээ татан авах төлөвлөгөөг гаргаж батлууллаа. Ирэх сард 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсөн" гэлээ. 

 

  • Казахстан улсаас эх орондоо ирэх хүсэлтээ 1097 иргэн гаргасны дагуу, Монгол Улсад суугаа тус улсын 108 иргэн нутаг буцах хүсэлтийн дагуу хоёр улсад харилцан ашигтай тул энэхүү нислэгийг үйлдэнэ 

 

  • Япон улсад байгаа иргэдээ татан авна 

 

  • Энэтхэг улсад байгаа ламхай нарыг татна

 

  • БНСУ-ын Сөүл хот руу нислэг үйлдэж зөвхөн транзит буюу бусад бүс нутагт байгаа иргэдийг татан авна. 

 

Ирэх сард нийт найман тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Цаг хугацаа нь яагаад 6 сард ингэтлээ их нислэг хийж байна аа. ХҮнээ багтаах боломжгүй гээд сард 1-2 нислэг хийгээд байсан биз дээ. Арай д шударга бус байна шүү.
2020-05-30
Сэтгэгдэл:
Казакуудыг нутагт нь үлдээгээч
2020-05-30
Зочин:
Zaadaa odoo olon ulsyn nisleguud ehlez baigaa ued tiim zardal ihtei arga hemzeenuud hereg bn uu daa
2020-05-29
Иргэн:
Өө новшоо хамгийн их хүн бгаа Солонгосоос хүмүүсээ аваачээ
2020-05-29