ОХУ газрын тосны нөөц 35 жилийн дараа дуусна
2020-05-29

Оросын ашиглагдаж буй газрын тосны орд газрууд дахь судлагдсан нөөц 35 жил харин байгалийн хийн нөөц  50 жил хүрэлцээтэй гэсэн тооцооллыг ОХУ-ын Тооцооны танхим гаргажээ. 

 

"2015-2019 онуудад ОХУ-ын эрдэс түүхий эдийн баазын ашиглалтын судалгаа" нэртэй тайланд өгүүлснээр олборлоход хэцүү газрын тос нийт нөөцийн 65 хувийг эзлэж байгаа гэнэ. Ийм төрлийн газрын тосыг тооцохгүй бол нөөц ердөө 20 жил л хүрэлцээтэй аж. Олборлож буй хүдрийн болон газрын тос байгалийн хий бүхий бүс нутгуудад томоохон орд газруудыг нээх боломж бараг шавхагдсан гэнэ. Мөн нөөцүүдийг алслагдмал бүс нутагт олборлоход хүндрэлтэй, хөрөнгө оруулалтын эрсдэл ихтэйн улмаас эрдэс нөөцийг эзэмших явц хүндрэлтэй тулгарч байгааг Тооцооны танхим онцолжээ. 

 

ОХУ-ын эрдэс түүхий эдийн баазыг хөгжүүлэх явц хууль тогтоомжийн учир дутагдалтай байдлаас шалтгаалан төдийлөн хөгжихгүй байгаа гэж Тооцооны танхим үзсэн байна. Салбарын хөгжлийн хууль эрхзүйн өнөөгийн үндэс суурь нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй, газрын хэвлий ашиглахад хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдсэн хууль тогтоом батлагдаагүй, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ, тэдгээрийн ангилал болон тусгай зөвшөөрөл олгох журам нь учир дутагдалтай байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

Энд дуулгахад, 2019 оны гуравдугаар сард Оросын Байгаль орчны яам Оросын газрын тосны нөөцийг 40 их наяд рубль, харин байгалийн хийн нөөцийг 11 их наяд рубль гэж үнэлж байлаа. Түүнчлэн газрын тос, хий, алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс, алмаз гэсэн нийт эрдэс болон эрчим хүчний нөөцийн нийлбэр өртөг нь 55,24 их наяд рубль гэж мэдэгдэж байв.

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
хоцрогдол мунхагийн туйл шүү дээ оросууд манай оркуудаас дээрдэхгүй дээ
2020-06-01
По:
Хойд туйлд жинхэн том орд байгаа болхоор зардал өндөртэй жижиг ордуудаа ашиглахгүй гэж байна. Түүнээс оросын газар нутаг баян
2020-05-31
Эргүү мал
2020-05-30
Зочин:
Хуцдаг халтар вээ чи. Зэвэрсэн хог төмрийг нь тушааж мөнгө болгох юм толгойд чинь орсонгүй юу. Үхэл ч тоохооргүй тэнэг гаруу үгүй юу.
2020-05-29
Иргэн:
ИЙМ ТОХИОЛДОЛД МАНАЙ НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАИЖУУЛАН ХИЙН ХООЛОЙ БАРИХ ШААРДЛАГА БНА УУ ДАА, ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ!!! ЯВААНДАА ХЭДЭН МЯНГАН ТОНН ЗЭВЭРСЭН ХОГ ТӨМӨР Л ҮЛДЭНЭ
2020-05-29
Эргүү мал
Зочин:
Хуцдаг халтар вээ чи. Зэвэрсэн хог төмрийг нь тушааж мөнгө болгох юм толгойд чинь орсонгүй юу. Үхэл ч тоохооргүй тэнэг гаруу үгүй юу.