АНУ: Өнгөт арьстан VS цагаан арьст цагдаа буюу Фергюсоны хэрэг давтагдах уу?
5-29

Даваа гаригт, АНУ Миннеаполис хотод 46 настай өнгөт арьст Жорж Флойд цагдаагийнханд баривчлуулсныхаа дараа нас барсан хэргээс үүдэлтэйгээр энэ хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарсаар байна. 

 

Улмаар Миннеаполис хотод олон нийтийн эсэргүүцсэл гаарсны улмаас онц байдал тогтоов. Одоогоор гурав хоногийн хугацаатай. Ийнхүү онц байдлын дэглэм тогтоосноор эрх баригчид иргэдийн аюулгүй байдлыг хангахад нэмэлт арга хэрэгсэл ашиглах боломжтой болох бөгөөд тэр дундаа АНУ-ын Үндэсний гвардын дайчдыг татан оролцуулах, хөрш зэргэлдээ хотын эрх баригчид болон холбооны засгийн газраас тусламж хүсэх эрхтэй болно гэж хотын дарга мэдэгдсэнийг ВВС дамжууллаа. 

 

Эсэргүүцэл зөвхөн Миннеаполисоор хязгаарлагдсангүй, Нью-Йорк, Лос-Анжелес, Мемфис, Денвер хотуудад ч эсэргүүцэл өрнөж байна. Жагсагчид Жорж Флойдыг баривчилсан цагдаагийнхныг хатуу шийтгэхийг шаардаж байгаа бөгөөд нэг цагдаа баривчлагдсан эрийг газар хэвтүүлэн, өвдгөөрөө хүзүүн дээр нь найман минут орчим дарсны улмаас Флойд ухаан алдан, улмаар нас барсан нь аймшигт хэрэг хэмээн эсэргүүцэгчид мэдэгдсэн байна. 

 

Хагархай цонх, шатаж буй дэлгүүр, онхолдуулсан машинууд зэрэг нь одоо Миннеаполисын гудамжин дахь энгийн зураглал хэмээн ВВС дамжуулжээ. Эсэргүүцлийн ажиллагаа олон нийтийн эмх замбараагүй байдал болон хувирч, жагсагчид зам хаан, метроны үйл ажиллагаанд саад учруулж, супермаркетуудыг дээрэмдэн, цагдаагийнхантай мөргөлдөж байгаа гэнэ.

 

Нөхцөл байдлыг хяналтанд авахын тулд АНУ-ын Үндэсний гвардын дайчид эсэргүүцлийг тогтоон барихад дайчлагдсан бол  Флойдын хэргийг шалгаж байгаа прокурорууд иргэдээс үнэн мөнийг тогтооход хугацаа өгөхийг хүссэн байна. 

 

Флойдыг баривчилсан дөрвөн цагдаа ажлаасаа халагдсан ч тэдний эсрэг хэрэг үүсгээгүй байгаа нь олон нийт болон Флойдын гэр бүлийнхнийг ийнхүү бухимдуулж байгаа аж. Жорж Флойдын үхэлд буруутай этгээдүүд хатуу шийтгэл амсаагүй цагт эсэргүүцэл намжихгүй гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ. 

 

Жорж Флойдтой юу тохиолдов?

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн даваа гаригт цагдаагийнхан хуурамч мөнгөн тэмдэгт ашигласан тухай дууудлага хүлээн аваад Флойдыг автомашинтайгаа зорчин явах үед нь зогсоожээ. Флойдыг машинаасаа холдохыг шаардсан бөгөөд түүнийг баривчлах үеэр эсэргүүцэл илэрхийлсэн гэж цагдаа нар мэдэгдсэн байна.  Цагдаагийн офицерүүдийн энгэрт камер байдаг ч энэ камерын бичлэгийг мөрдөн байцаах ажиллагаанд ашиглахаар хураан авчээ. 

 

"Офицерүүд сэжигтнийг гавлаж чадсан, үүний дараа бие нь муудсаныг анзаарсан" хэмээн цагдаагийн газрын мэдэгдэлд өгүүлжээ. Интернетэд тавигдсан видео нэг цагдаа баривчлагдсан хүний хүзүүн дээр өвдөглөж байгаа мөчөөс л эхлэх аж. 

 

Харин ойрхон явж байсан хүний хийсэн бичлэг дээр газар хэвтсэн Флойд "Би амьсгалж чадахгүй байна, би амьсгалж чадахгүй байна" хэмээн давтан хэлэхийн дээр "Намайг битгий алаач" хэмээн гуйж байгаа нь дүрслэгджээ. Улмаар хэргийн газарт ойрхон явж байсан хүмүүс цуглан, цагдаа нарыг Флойдын амьсгалыг боогдуулж байгааг сануулан, түүний зүрхний цохилтыг хэмжихийг зөвлөжээ. Үүнээс ердөө хэдхэн мөчийн дараа Флойд хөдлөхөө больж, түүнийг түргэн тусламжийн машин авч явах аж. Гэтэл эмнэлэгт хүргэгдэх замдаа тэрбээр нас баржээ. 

 

Фергюсоны үйл явдал давтагдах уу? 

 Өнгөт арьст эр цагаан арьст цагдаагийнхны гарт ийнхүү амиа алдсан нь олны бухимдлыг төрүүлэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг хэмээн үзэж байгаа юм. Олон хотыг хамарсан эсэргүүцэл өрнөж байгаа нь 2014 онд Фергюсонд өрнөсөн эмх замбараагүй байдлыг үүсгэх вий гэж Америкийн эрх баригчид санаа зовниж байна. 

 

Одоогоос зургаан жилийн тэртээ Флойдынхтой төстэй хэрэг  Фергюсонд гарч байв. Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын есний өдөр Фергюсон хот даяар жагсаал, эмх замбараагүй байдал эхэлсэн. Үүний шалтгаан нь 18 настай, зэвсэггүй, өнгөт арьст Майкл Брауныг цагаан арьст цагдаа Даррел Уилсон баривчилгааны үеэр буудаж хөнөөсөн явдал юм. Үүний дараа үүссэн эсэргүүцлийн жагсаалын оролцогчдын дийлэнх нь нутгийн өнгөт арьстнуудын төлөөлөл байлаа. 

 

Энэ эсэргүүцлийн давалгаа олон нийтийн сүлжээгээр нэгдсэний дүнд үүссэн. Тухайн үед Твиттерт Браун гараа өргөсөн ч буудуулан, амиа алдсан, өөрөөр хэлбэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхсаны дүнд алуулсан гэсэн мэдээлэл тархсан аж. 

 

Улмаар 2014 оны  11 дүгээр сарын 24-ний өдөр тангарагтны шүүх цагдаа Даррел Уилсоны хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэн, түүнд ял оноохоос татгалзсаны дараа оршин суугчдын бухимдал дээд цэгтээ хүрч, АНУ-ын бусад хотуудад ч өрнөж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
God bless America! Муулаад байгаа гарууд бол зүгээр л фаакууд!!!
2020-06-02
Боол заяатай харууд заван хохь нь Ази иогэдэд цагаанууд дажгуй ханддаг Харин энэ заваан залхуу харууд аймаар дээрэлхуу ханддаг юм билээ
2020-06-01
зочин:
удахгүй азиудыг намнаж эхлэх биз.КОРОНАГААР ДАЛИМДУУЛАН АЗИУДЫГ ЯАЖ БАЙСНЫГ ЧИ МАРТАА ЮУ
Чамайг хараал идэг
Usa aas:
20 ood huvi n l unheer erhee edlheer tsugalasan uldsen garuud n bol zugeer l ene dalimiig ashiglaj deerem tonuul hiiheer tsugalsan garuud. Shal hudlaa boon dalim. Yag 1992 ond LA South central d boldog shig iym bolj bna.
2020-05-30
zochin:
Haruud ch estoi muuhai humuus deeEstoi geed bna shuu Avahum baihgui amitanlag zerleg soyolgui buduuleg zavaan Er n bol zugeerl babuun sarmagchinguud Tsagdaaduvdugluultlee yasaniig harahiin bol
2020-05-29
Д:
Америкт өдөр бүр гэм зэмгүй хүмүүс цагдаад буудуулдаг. Ардчилал ярьсан,хамгийн аймшигтай төр засагтай орон. Олон оронд дайн өдөөсөн, мөнгөний төлөө олон сая хүнийг алсан төр засагтай орон. Манай нийгэм Америк замруу явж байна. Одоо л өөрчлөлт хийхгүй бол бид оройтож байна.
2020-05-29
Zochin:
Америкт аялсан дурсамж надад хүн байхын чухлыг мэдрүүлсэн Монгол хүн болж төрсний бахдалыг төрүүлсэн 4 хоног байсан. Учир юу гэвээс юу ч таалагдаагүй, таалагдах ч албагүй. Гол нь Америк бол зүгээр кино, амьдрал дээр хог болсон газар юм билээ. Яахав хоол хүнс л дэндүү хямд бөгөөд өндөр доозтой юм билээ. Бусдаар мэдэхгүй ээ. Арьс өнгөөр ялгаварлахын тухайд харууд л их ач холбогдол өгдөг юм байна гэж бодсон. Тэрнээс тэнд хэн юугаа өмсөж юугаа идэж яаж явах нь ёстой падгүй. Бие биесээ огт анзаардаггүй амьдардаг газар байна билээ.
2020-05-29
Үнэн:
Үнэн үнэн манайхаас илүү гуйлгачид их байсан одоо тэд нар н л бужигнуулж байна
Зочин:
АНУ бол хэтэрхий эрсдэлтэй орон. Арьсны үзэл хэтэрхий их. Ялангуяа хар арьстанууд цагаанаасаа илүү арьсны үзэлтэй. Харууд азийг хүн биш л гэж үзнэ шүү дээ. Ер нь бол хулгайч самуун явдалтай хүмүүсийн үр сад энэ орныг үүсгэсэн бөгөөд дээрэмчин тонуулчин, алуурчин цус ихэнхид нь байгаа учраас ешөнхийдөө цэвдэг сэтгэлтэй зэрлэг балмад хүмүүс ихтэй л орон болсон. Бүхэл бүтэн тивд нутгийн иргэд индиануудыгхядаж дуусгасан шүү дээ. Одоо хар арьст боолуудаа дийлэхээ больж, мөхөх замдаа орсон. Харууд цагаандаа захирагдах дургүй учраас, тэднийг хавчин гадуурхдагаас болж тусдаа хороолол үүсгэж амьдардаг юм.
2020-05-29
Зочин:
Америкт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн арьс үндэс угсаа гаралтай хүмүүс ирж амьдарч буй болохоор хоорондоо арьс өнгөний үзлээр таарахгүй байх нь аргагүй юм. Тиймээс америк улс даяарчлалаас татгалзах хэрэгтэй.
2020-05-29
Зочин:
Америкийн эрин үе дуусаж байна...
2020-05-29
baliar gazar bnshdeeee ulaan tsaim hun alj bdag tsagdaatai.
2020-05-29
Зочин:
Хар арьстан хүнийг муухай гэж бичигч нь хүн гэдэг юугаар ч сольшгүй амьд явах эрхтэй хүний эрхийг уландаа гишгэж болдог гэж үү.