Ардчилсан нам “Монгол Брэнд” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2020-05-29

 

Ардчилсан нам мэргэжлийн холбоодын саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр /2020.05.29/ Ардчилсан нам “Монгол Брэнд” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

Энэ үеэр Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү “Ардчилсан нам үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.  Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй ААН-үүдийг  эдийн засаг, татварын бодлогоор дэмжих байр суурийг баримталж байгаа. Тиймээс Ардчилсан нам эх орондоо үйлдвэрлэгдэж байгаа  бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зорилготой “Монгол брэнд”-тэй хамтарч ажиллахаар болж байна. Бид Монголдоо үйлдвэрлэж чадвал эдийн засаг тэлнэ. Тэр өсөлтийг бид зөв бодлогоор өрх бүрт үр шимийг нь хүртээх болно. Ер нь Ардчилсан нам баялаг бүтээгчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийг бид эдийн засгийн эрх зүйн зөв бодлогоор хамгаалах болно” гэв.

 

"Монгол Брэнд" холбооны Удирдах зөвлөлийн  дарга Б.Ганхөлөг “Манай "Монгол Брэнд"  холбоо маань Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд гаргах зорилготой онлайн платформ байгаа юм. Жишээ нь, “Өвөрхангайгаас Өвөрмонгол, Өвөрмонголоос өөр тив рүү” гэсэн уриатай, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлоготойгоор олон нийтэд танилцуулан сурталчлах экспортод гарахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм” гэв.

 

Монгол брэндийг санаачлагч Ш.Отгон-Өлзий “Өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр цахим платформоор дамжуулж гаргах юм. Mongolbrand.mn гэсэн хаягаар бүх бүтээгдэхүүнийг танилцуулан хүргэх болно. Энэ ажлын хүрээнд бид Ардчилсан намтай хамтран  ажиллаж Монголд үйлдвэрлэж, бүтээж байгаа бүх үйлдвэрлэгчдийг олон улсад сурталчлахад нэгдмэл нэг цогц бодлогоор дэмжиж, туслахаар ажиллаж байна” гэлээ.

 

"Монголдоо бүтээцгээе" уриатай "Монгол брэнд" төслийн хувьд  үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх зорилготой байгууллага юм. Хэрэглэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн зураг дүрс, тайлбартайгаар өөрийн интернетэд холбогдсон бүхий л төхөөрөмжөөр бүртгүүлэн орж "Монгол брэнд" мэдээллийн санд илгээж нийтэлж, удирдах боломжтой юм байна.

Эх сурвалж: Ардчилсан нам

Shuud.mn
Сонин хачин
Монголбаас гэсэн үү
2020-05-30
Баас шиг зүйл ярьж байна.
2020-05-29