ВИДЕО:Илон Маскийн хөлөг туршилтын үеэр дэлбэрчээ
2020-05-30

Илон Маскийн "Space X" компанийн бүтээж буй гариг хооронд аялах Starship хөлөг онгоцны анхдагч хувилбар хөдөлгүүрийн туршилтын үеэр дэлбэрчээ. 

 

Туршилт баасан гаригийн орой Техас дахь полигонд болсон байна. Хөдөлгүүрийн туршилт эхлээд хоёр минутын дараа хөлөг дэлбэрсэн бөгөөд энэ үеэр хүн бэртэж гэмтсэн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. 

 

Starship сансрын хөлгийг Ангараг руу нисэхээр Space Х компани боловсруулж буй нэн хүнд пуужжин тээвэрлэгчийн дээд шат болгон ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Ийнхүү баасан гаригт хөдөлгүүрийн туршилтын үеэр дэлбэрэлт болсон нь сүүлийн зургаан сарын хугацаанд энэхүү хөлөг онгоцыг газар дээр турших гэсэн дөрөв дэх удаагийн амжилтгүй туршилт гэж ВВС мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэзээний мэдээ вэ. Нисгэгч тэр хөлөг тойрог замд амжилттай орчихсон сансрын станцтай залгагдаад тэсла гийн хувьцаа өссөн байхад юу бичнэ вэ.
2020-06-02
Tanaih medeeleleesee hotsrood bn.Space X iin holog sansariin toirog zamd orchihson
2020-06-02