Х.Баттулга: Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна
6-1

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд:

 

“Монгол эх орныхоо ирээдүйг дархлан бүтээх хүүхэд багачууддаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.

 

Хүүхэд, багачууд Та бүхнээс эх орон эхэлдэг юм аа.

 

Аав ээждээ ачлалтай, найз нөхөд, ах дүүстээ энэрэл, тустай байвал эх орны ирээдүй тэр хэрээр гэрэл гэгээтэй байх болно.

 

Томчууд бидний хайхрамжгүй, хариуцлагагүй, болгоомжгүй хандлагаас болж энхрий бяцхан үрс маань эндэх, хохирох явдал удаа дараа гарч байгаад Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна.

 

Бид та бүхнийхээ төлөө алдаагаа засаж, шаардлагатай бүхнийг хийхийн төлөө хичээн ажиллах болно.

 

Дэлхий даяар тархсан аюулт өвчний үед хөл хориогоо чанд сахиж, эцэг эх, багш нарынхаа үгэнд сайн орж, цахим хичээлээ номдоо шамдан сурч, гараа сайн угааж, амны хаалтаа байнга зүүж байгаа хүүхэд багачууддаа баярлалаа.

 

Монголын бүх хүүхэд авьяастай. Иймд эх орны дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа сая гаруй хүүхдийн дунд “Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааныг 4 насны ангиллаар зарлаж байна.

 

Хүүхдүүдээ уралдаанд идэвхтэй оролцоорой.

 

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын тал нутагт монгол үрс инээд баясал, аз жаргалаар дүүрэн байх болтугай” гэжээ.

 

“Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уралдаанд оролцох бол энд дарна уу.

 

Shuud.mn
Сонин хачин
nemo:
ehe neeree unen holduu yg 8 togsson gemt heregten
2020-06-02
Баярлалаа
2020-06-01
Өнөөдөр МАНАН-ийн хулгайчууд сүүлийн 30 жилд Монгол улсыг цөлмөж хүүхдүүдийг ядуу дорой амьдруулж байгаадаа уучлал гуйх өдөр мөн.
2020-06-01
Cham shig bulchinguud bgaa bolohoor ulsiin bodlogo gej alga ... har popuud..
2020-06-01
shudraga tortoo mongo huulegchgui baigaliin baylagtai ezen bolson niigmiig husej baina
2020-06-01
Иргэн:
Бүү хошгир.
2020-06-01
жамбаа:
энэ нөхөрт үүнээс өөр хийх ажил алга уу
2020-06-01
Nnnnn:
Ug ni hiih estoi ajil ni iimerhuu gej huulind baidag. Harin ch oor oor yum hiigeed yavaad baigaa bolohoos
Х. Баттулга:
Би Монголын ирээдүйгээс ард түмнийхээ өмнө үйлдсэн олон гэмт хэргүүддээ уучлалт гуйж байна. Одоо ч гэсэн өөртэйгээ адилхан ТАРВАГА мэтийн олон гэмт хэрэгтэнүүдийг шийтгэх боломжтой байгаа ч гэсэн шийтгэлгүйгээр оронд нь тэд нартай ханцуй дотроо тохиролцож байгаадаа уучлал гуйж байна.
2020-06-01
Ажлын амжилт хүсье
2020-06-01