Трамп: "Антифа" хөдөлгөөнийг алан хядагч байгууллага гэж зарлана
2020-06-01

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Антифа" хөдөлгөөнийг АНУ алан хядах байгууллага гэж зарлана гэж мэдэгджээ. 

 

Өмнө нь тэрбээр АНУ-д өнгөт арьст Жорж Флойд амиа алдсаны дараа үүссэн эмх замбараагүй байдлыг "Антифа" хөдөлгөөн болон бусад хэт даврагч зүүний бүлэглэлүүд зохион байгуулж байна хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Улмаар "АНУ Антифа хөдөлгөөнийг алан хядах байгууллага гэж үзнэ" хэмээн Трамп ням гаригт Твиттер хуудсандаа бичжээ. 

 

АНУ-ыг бүрхсэн эсэргүүцлийн давалгаа анх эхэлсэн Миннесота мужийн захирагч Тим Уолз бямба гаригт мэдэгдэл хийхдээ гудамжинд үйлдэгдэж буй хүчирхийлэл нь Жорж Флойдлын аллагатай огт хамааралгүй, харин хотод гаднаас ирсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэмжигчид болон хар тамхины бүлэглэлийнхэн зохион байгуулж байгаа хэмээн онцолж байлаа. 

 

 "Антифа" гэж юу вэ?

 

"Антифа" гэдэг "Антифашист үйлдэл" гэсэн холбоо үгний товчлол юм. Энэ нь неонацист, фашизм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон цагаан арьстнууд илүү гэх үзлийн эсрэг зогсдог эсэргүүцлийн хөдөлгөөн аж. 

 

Хөдөлгөөний оролцогчдын ихэнх нь арьс өнгөөр болон хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг зогсдог бол Америкийн эсэргүүцэгчид Трампын бодлогыг эсэргүүцдлэг бөгөөд тэд Трампыг үндсэрхэг, мусульманы эсрэг бодлого явуулдаг хэмээн буруутгадаг юм.

 

Хүчирхэг төр, капитализмийн эсрэг зогсдог "Антифа" хөдөлгөөнийг зүүний хөдөлгөөн биш харин анархистууд гэж үзэх нь бий.

Флойдын хэрэг: Вашингтонд хөл хорих цаг тогтоож, Трамп "нуугджээ"

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Трамп даяарчлал хятад хоёроос эх орноо авран хамгаалах гэж хичээж байгаа бололтой.
2020-06-02
SHAAAAAAAAA:
END TED YAMAR CH HAMAAGUI, TRUMP OOROO RACIST BOLHOOROO TSAGAANAA UMUURUUD UUCHLAL GUIHIIN OROND OOR SEDEV GARGAJ BNA, HAR HUNIIG TSAGAAN HUN ALJ BGAA N RASISM ENE OROND YAMAR TUVSHIND BGAAG HARUULJ BNA, TER ALSAN TSAGDAAG SHUUHEER ORUULAAD L BOLOH UMAN DEER,
2020-06-01
amerikaar duuren cagaachad erh cholootei eh orondoo yund bucahgui bna buc geed hooz baihad jvadgui tegvel booliinhoon hodolmoriigerhleed gedes catgalan az zargaltai jvaadaan bajrlaal USA-d baigaa
2020-06-01
ene eserguucliin zagsaaliin ard oor humuus uugeer dalimduulz baigaaTrumpiig and eronhiilogch bolhod jaz baisaniig hen zagsaz baisang sanah hetregtei buh delhii euroholbooniihon bugd neg sanal uzen jdaltaar duuren dovtolz baisan shuudee ter hun nas barsan tuuniig uheld hurgesen huniig barivchallaa ter ooriin hergegeen huleehni damziggui
2020-06-01
хөрөнгөт нийгмээс доорд чдуу ард түмнийг хөрөнгө мөнгөөр хүчирхийлэн боолын хөдөлмөр хийлгэж монополь капиталист шулан мөлжиж хоосруулахын хирээр ард түмний уур хилэн өдрөөс өдөрт мөлжигч мафийн эсрэг тэмцэх тэмцлийг улам хурцатгадаг өмч хэний гарт байгааг бүх дэлхийн 99 хувь ард түмэн аль хэдийн ойлгож байна арьс өнгө гадуурхал ажилгүй гучин сая хүн хар ажилчин хар хөдөлмөрчдийг боолчлох явдал ихэссэн америкийн цагаан аристан зугтхаас аргагүй болно хөрөнгөтний ноёрхолын мөхөл эцсийн шатандаа аль хэдийн орсон
2020-06-01
amerikaar duuren cagaachad erh cholootei eh orondoo yund bucahgui bna buc geed hooz baihad jvadgui tegvel booliinhoon hodolmoriigerhleed gedes catgalan az zargaltai jvaadaan bajrlaal USA-d baigaa