Д.Нямхүү: Давтан шинжилгээгээр зургаан хүнд коронавирус илэрлээ
2020-06-01

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  6 сая 259 мянган   хүн халдвар авч,  371 мянган хүн нас барж, 2,8 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 3 сая гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 108 мянган хүн шинээр өвчилж, 1000 гаруй хүн нас барсан.  Манай улсад дөрвөн хүн ажиглалтад шинээр орсон. 39  хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 1856  хүн ажиглалтад байна. Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5400 гаруй   зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд  156 дуудлага ирсэн байна.  

 

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ,  Бразил, улсууд тэргүүлж байна. АНУ-д 23500 гаруй шинэ тохиолдол, 915  нас баралт нэмж  бүртгэгджээ. Харин Бразил улсад 16 мянга гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 515 мянга шахуйд хүрээд байна.  Мөн өдөр 480  хүн нас барж, нийт нас баралт 29 мянга гаруй болсон байна.  БНЭУ-д 8000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдлын тоо 182 мянга гаруйд хүрсэн байна. БНСУ-д бямба  35 тохиолдол, нэг нас баралт  нэмж бүртгэгджээ. Япон улсын нийслэл Токио хотод таван шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин БНХАУ-д 16 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 83017 болсон байна. Сингапур улсад 518 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 34800 болжээ.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 371  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 365 хүнд коронавирус илрээгүй. Тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь тавдугаар сарын 13-нд ОХУ-аас цэргийн онгоцоор ирсэн цэргийн сургуулийн оюутнуудын давтан шинжилгээнд илэрлээ. Бидний 21 хоногоор хянах нь маш зөв байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн  33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Манай нийт батлагдсан 185, эдгэрсэн 44 боллоо.  141 хүн  эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа 118 хүний биеийн байдал хөнгөн, 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна.  

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
gadaadaas hunee avch bolno Emchleh huch nuuts baina uu
2020-06-02
зочин:
Гадаадаас ирсэн тусгаарлалтад байсан бүх хүн өөрийгөө нян тээж болзошгүй гэж хаширлаж дэгээ сайн бариарай, дор хаяж 60 хоног бусдад халдвар тараахгүй гэж бодож яваарай
2020-06-01