Өнгөрсөн даваа гаригт Миннеаполис хотод өнгөт арьст эр Жорж Флойд цагдаагийнхны гарт амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдал АНУ даяар өрнөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Флойдын хэрэг: Вашингтонд хөл хорих цаг тогтоож, Трамп "нуугджээ"
Энэ эмх замбараагүй байдал эхэлснээс хойш АНУ-ын цагдаагийнхан 4100 жагсагчийг баривчилсан байна. Энэ талаар Associated Press агентлаг өөрсдийн олж авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Өмнө нь эх сурвалжууд АНУ-ын 22 хотод 1700 гаруй хүн баривчлагдсан гэж мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |