Хүүхдүүд "СУПЕР ХҮН" гэдгийг батлах шинжлэх ухааны баримтууд
6-1

Бид хажуудаа үргэлж байдаг хүүхдүүдийнхээ талаар бүхнийг мэддэг мэт санагддаг. Гэхдээ эрдэмтэд үүнтэй санал нийлдэггүй. Тэдний үзэж байгаагаар эцэг эхчүүд хүүхдийнхээ онцгой чадвар, сонин содон баримтуудыг төдийлөн мэддэггүй гэнэ. 

 

Өсч томрохын хэрээр ажиллахаа больдог эрхтэн хүүхдүүдэд бий

 

Насанд хүрсэн хүнд бараг л байхгүй болчихдог эрхтэн хүүхдэд байдаг гэнэ. Энэ нь тимус буюу сэрээ булчирхай гэнэ. Энэ булчирхайн ажиллагаанаас дархлааны түвшин хамаардаг. Хүүхдүүдэд сэрээ булчирхай идэвхитэй байдаг бөгөөд харин өсвөр наснаас хойш ажиллагаа нь буурч, булчирхайны хэмжээ ч багасдаг аж. Чухам яагаад ийм зүйл болдогийг эмч нар одоо хэр нь тайлаагүй л байна.

 

Хүүхэд чихэрнээс эхийн сүүний амт хайдаг  

 

Хүүхдүүд аливаа бүтээгдэхүүнийг өөр өөрөөр хүлээн авдаг. Хүүхдэд 30 мянга орчим амтны мэдрэхүй байдаг бол насанд хүрэгчдэд гурав дахин бага байдаг гэнэ. Бяцхан жаалууд зүгээр ч нэг чихэр, шоколаданд татагдаад байдаг юм биш. Тэдэнд элсэн чихэр ихээр агуулагдсан хүнс эхийн сүүг санагдуулдаг аж. Түүнчлэн амттан өвчин намдаах үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр ч хүүхдүүдэд нөлөөлөх нь бий.

 

Хүүхдүүд өөрөөр боддог 

 

Хүүхдүүд тархиныхаа бүхий л бүсүүдийг нэгэн зэрэг ажиллуулж чаддаг гэнэ. Эрдэмтэд нэгэн туршилт явуулж, соронзон резонансын томографын тусламжтайгаар янз бүрийн насны 200 гаруй хүний хариу үйлдлийг судалжээ.Судалгаанаас харахад насанд хүрэгчдэд тархины дөрвөн үндсэн нейро сүлжээний нэг дээр нь идэвхжил ажиглагдаж байхад хүүхдүүдийн тархи яг л нэг л цул мэт ажиллаж байсан гэнэ. Тиймээс л хүүхдүүд толгойгоо гэмтээсний дараа хурдан эдгэрдэг аж.

 

Хүүхдүүдийн шийдвэр зөв байдаг

 

Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүүтэй зөв шийдвэр гаргадаг гэнэ. Үүнийг баталсан судалгааг Канадын эрдэмтэд хийжээ. Бяцхан хүүхэд сонголт хийхдээ өөрт нь байх ертөнцийн тухай бүхий л мэдээллийг харгалзан үздэг гэнэ. Харин нас нэмэгдэхийн хэрээр ойр орчны хүмүүсээс авсан мэдээлэл дээр тулгуурлан шийдвэр гаргадаг аж.  Ингээд зургаан настай болох үеэр зөв шийдвэр гаргах чадвар бараг л үгүй болдог гэнэ.

 

Ой гарантай үеэсээ л хүүхэд наргианыг ойлгодог

 

Хүүхэд нэг ой дөрвөн сартайгаасаа эхлээд л томчууд хэдийд нь чин сэтгэлээсээ, хэдийд нь дүр эсгэж байгааг ойлгож эхэлдэг байна. Хүүхэд наргиан, тоглоомыг ойлгож, хариу өгч эхэлдэг гэнэ. Наргианч, тоглож, нааддаг, хошигнодог гэр бүлд өссөн хүүхдүүд хийсвэр ойлголт болон бодит байдлын ялгааг бусдаас түрүүнд мэдэж, үе тэнгийнхнээсээ хурдан хөгждөг аж.

 

Музейд хүүхдүүд бидний хардаггүйг хардаг

 

Хүүхдийн тархи урлагийн бүтээлийг биднээс өөрөөр хардаг. Тиймдээ ч тэднийг уран зураг, архитектурын хөндлөнгийн шинжээч гэж болно.

 

Голландын эрдэмтэд Ван Гогын үзэсгэлэнгээр экскурс зохион байгуулжээ. Энэ туршилтаас харахад хүүхдүүд нэн тэргүүнд зурагны хамгийн тод хэсгүүд рүү харин томчууд алдартай хэсгүүд рүү нь харж байсан гэнэ. Тухайлбал "Одот тэнгэр" зурган дээрээс хүүдүүд шар өнгийн сарыг илүүтэй харж байгаа бол томчууд сүмийг голчлон хардаг аж.

 

Хүүхдүүдийн хөдөлгөөн ямар ч асрагчийг туйлдуулна 

 

Хүүхдүүд мэргэжлийн тамирчнаас илүү их бие бялдрын ачаалал авдаг гэнэ. Ээж бүр л хүүхдийнхээ "хөдөлгөөн нь дийлдэхгүй, ядарлаа" гэдэг шүү дээ. Эрдэмтдийн баталж байгаагаар өсч томрохын хэрээр тэвчээртэй байдал буурдаг гэнэ.

 

Эрдэмтдийн явуулсан туршилтад өсвөр насныхан, насанд хүрэгчид болон мэргэжлийн хөнгөн атлетикийн тамирчид оролцжээ. Тэдэнд бүгдэд нь хэд хэдэн дасгал хийх даалгавар өгсөн байна. Туршилтын хамгийн бяцхан оролцогчид насанд хүрэгчдээс илүүтэйгээр ачааллыг дааж , мөн амархан сэргэж байжээ. Түүнчлэн мэргэжлийн тамирчдаас ч илүү хурдан хугацаанд ядаргаагаа тайлж байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин