ОХУ-ын Засгийн газар Монголтой харилцах найрсаг харилцааны гэрээг дэмжлээ
6-2

ОХУ, Монгол улсын хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн гэрээг Оросын Засгийн. газар дэмжсэн байна. Ерөнхий сайд Михаил Мишустиний энэ талаарх зохих тогтоол Оросын эрхзүйн мэдээллийн албан ёсны интернет портал дээр нийтлэгджээ. 

 

"2019 оны есдүгээр сарын гуравны өдөр Улаанбаатар хотод гарын үсэг зурсан Оросын Холбооны Улс болон Монгол улс хоорондын найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн тухай гэрээг Холбооны хурал, Төрийн думаар соёрхон батлуулахын тулд дэмжин, ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барьсугай"  хэмээн Ерөнхий сайдын тогтоолд өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад айлчлах үеэр дээрх гэрээнд 2019 оны есдүгээр сарын гуравны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан  юм.

 

Уг гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ бөгөөд гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэл болон бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллана гэж заажээ.

 

Хууль батлагдсанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Тухайлбал, хоёр улс бие биедээ нээлттэй эдийн засгийн бодлого явуулж, хоёр талын худалдааг хурдацтай хөгжүүлж, бизнесийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
orosd bolomjooroo tuslah hregtei svvliin jilvvdd mash ih yaduursan hubi hvnii amidraliin tvbshingiin hubid mgl iin haan ch hvrehgui blson ggui uls shig bsan ingj huguu chireh gj
2020-06-02
зочин:
Талархаж байнаа
2020-06-02