Гурван аймагт хөлбөмбөгийн талбайтай боллоо
6-2

 

Монголын хөлбөмбөгийн холбооны санаачилга, Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Завхан аймгийн Улиастай сум, Увс аймгийн Улаангом сум, Булган аймгийн Булган суманд 20х40м хэмжээ бүхий олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн жижиг талбайг барьж үйл ажиллагааг нь нээжээ.

 

“Эйч-Би-Эс” компанийн барьж гүйцэтгэсэн энэхүү талбай нь 60 мм зүлэгтэй, олон улсын стандарт бүхий гэрэлтүүлэгтэй, сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр баригдсан юм. Цаашид дээрх аймгийн хөлбөмбөгийн холбоо болон Завхан аймгийн Улиастай сумын 3 дугаар дунд сургууль, Улаангом сумын 3 дугаар дунд сургууль, Булган аймгийн Булган сумын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль эдгээр талбайг ашиглан залуу, шинэ, шилдэг хөлбөмбөгийн тамирчдыг төрүүлэн гаргана гэдэгт итгэлтэй байна.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин