Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо
2020-06-02

 

 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэгт нярайн тасаг нээгдлээ. Нийт таван ор бүхий нярайн тасгийн тохижилт, шарлагын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг “Golden Gobi” компаниас “Эрүүл бяцхан зүрх” аянтай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж өгсөн байна.

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай болсноор улирлын чанартай амьсгалын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний үед нярай, бага насны хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх чухал ач холбогдолтой болж байгаа юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин