ОХУ түлшний импортыг хориглов
2020-06-02

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад бензин, дизель түлш, керосин, хөлөг онгоцны түлш болон газойл имппортлохыг хориглосон байна. Энэ шийдвэр зургаадугаар сарын хоёрны өдрөөс хүчин төгөлдөр болно гэж Regnum агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх шийдвэр түр хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын нэгний өдрийг хүртэл үйлчлэх бөгөөд шаардлагатай бол хоригийн хугацааг сунгах тухай шийдвэрийг салбар байгууллагууд зургаадугаар сарын 15-наас өмнө гаргаж болох гэнэ. 

 

Хоригт түлшний транзит нийлүүлэлт болон технологийн хадгалах саванд байгаа түлш хамаарахгүй гэнэ. 

 

Энд дуулгахад, хямралын эсрэг арга хэмжээ болгон Орос руу хямд бензин оруулахыг хориглоно гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэж байлаа. Ингэснээр дотоодын газрын тос боловсруулах салбарыг дэмжинэ гэж Оросын эрх баригчид үзэж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин