Эндрю Куомо: Трамп өөрийгөө сурталчлахын тулд л иргэдийн эсрэг цэрэг хөдөлгөх гэж байна
2020-06-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө сурталчлахын тулд эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг цэрэг ашиглахад бэлэн байна гэж Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо Твиттер хуудсандаа бичжээ. 

 

"Ерөнхийлөгч Америкийн иргэдийн эсрэг Америкийн цэргийн албан хаагчдыг босгох гэж байна. Тэр өөрөө сүмд зураг авахуулахын тулд л тайван жагсаалыг дарахын тулд зэвсэгт хүчнийг ашиглах нь. Энэ бол Ерөнхийлөгчийн хувьд ердөө л телевизийн реалити шоу" хэмээн Куомо бичсэн байна. "Сүмд зураг авахуулах" гэсэн үгээрээ тэрбээр Трамп Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт хүрээлэнд ард түмэндээ хандан үг хэлснийхээ дараа  саяхан жагсагчид галдан шатаасан Гэгээн Иоанны Епископийн сүм хүртэл алхсан явдлыг хэлж байгаа аж.

 

Ардчилсан намын харьяалалтай Куомо CNN телевизээр ярилцлага өгөхдөө АНУ-ын хотуудад эмх замбараагүй байдал үүсгэж байгаа хүмүүс нь жагсаалын оролцогчдын "цөөнх" хэдий ч ихээхэн сөрөг үр дагавар дагуулж байгааг онцолсон байна.

 

"Дээрэм тонуул, гэмт үйлдлийг тэвчиж болохгүй, хууль сахиулах байгууллагууд эдгээрийг таслан зогсоох ёстой" хэмээн Куомо мэдэгдсэн ч эсэргүүцлийн жагсаалыг дарахгүйгээр эмх замбараагүй байдлыг хэрхэн намжаах талаар яриагүй байна.

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн цагийн өмнө Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт хүрээлэнд ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ эмх замбараагүй байдалд цэг тавихын тулд иргэний болон цэргийн нөөцөө бүгдийг нь дайчлахад бэлэн байгаа талаар онцолж байв. 

 

Трамп: Шаардлагатай бол Зэвсэгт хүчнийг дайчилна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хөгшин муухай өвгөн яаж ч шоудаад сайхан харагдахгүй
2020-06-02
АНУ-ын АН-ынхан Трампыг л унагаж байвал юу ч хамаагүй хийнэ гэж байх шиг байнаа. Улс орон нь тэргүүлэх байр сууриа Хятадад алдсан ч хамаагүй бололтой
2020-06-02