А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
2020-06-02

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.02/ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ.  6 сая 358 мянган   хүн халдвар авч,  377 мянган хүн нас барж,  эмнэлэгт 3 сая хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол  2,9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 99 мянган хүн шинээр өвчилж,  хоёр мянган  хүн нас барсан.  ОХУ-д 24 цагийн дотор 9 мянга гаруй шинэ халдварын тохиолдол нэмэгдсэн байна. 119 дугаарын утсанд  187 дуудлага ирсэн байна.

 

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ,  Бразил, улсууд тэргүүлж байна. АНУ-д 26 мянга гаруй шинэ тохиолдол, 696  нас баралт нэмж  бүртгэгджээ. Тус улсад нийт 1,8 сая хүн халдвар авч, 104 мянга гаруй хүн эндээд байна.  ОХУ-д 9000  гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 414800  гаруй болсон байна. Харин Бразил улсад 12 мянга гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 526 мянга гаруйд хүрээд байна.  Мөн өдөр 623 хүн нас барж, нийт нас баралт 29900   гаруй болсон байна.  211 мянга гаруй хүн эдгэрсэн бол 285 мянга гаруй хүн халдвартай байна. БНЭУ-д улсад 8400 шахам шинэ тохиолдол, 230 нас баралт нэмж бүртгэгдсэн. Тус улс нийт халдварын тоогоор дэлхийд долдугаарт бичигдэж байгаа. Сингапур улсад 408 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд бүх тохиолдол гадаадын цагаачид байсан байна.   БНСУ-д 38  тохиолдол, нэг нас баралт  нэмж бүртгэгджээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 212  хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Үүнд  ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн,  ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 3 сорьц, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ орсон.  Алтанбулагийн боомтоор орж ирсэн  10 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Манайд нийт батлагдсан 185, эдгэрсэн 44  байна. 5-65 насны хүмүүс батлагдсан тохиолдолд байгаа. 5-15 насны таван хүүхэд байна. Дундаж нас нь 24,2 нас байгаа. 

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Гадаадад байгаа монголчууд маск зүүгээд гуанз талхны дэлгүүрээс хоол идэхгүй байя
2020-06-02