Я.Буянжаргал: Зургадугаар сард ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэл хангаж байна
2020-06-02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.02/ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

 

-Улсын хэмжээнд өссөн дүнгээр 8491 иргэн тусгаарлан ажиглалтад орсон бол өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд нийт 1792 иргэн байна.  128 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Гэрийн тусгаарлалтад 3843 иргэн байна. 114 өрхийн эмнэлэг тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Нийтдээ 15300 гаруй шинжилгээг хийсэн байна. Энэ зургадугаар сард 2000 орчим иргэд ирнэ. Энэ иргэдийг хүлээж авах, тусгаарлах байрууд,  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдал, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Цэргийн төв эмнэлгийг чөлөөлж хүлээж авна. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
За Буяа минь бэлтгэлээ л маш сайн хангаж үзээрэй дээ.Ганцхан найдвар Эрүүл мэндийнхэн шүү
2020-06-02
zochin:
250 hun emchleh chadaltai gesen Odoo tegeed diileh uu
2020-06-02