COVID-19: Буриадад хоногт 24 тохиолдол шинээр илэрчээ
2020-06-02

Буриадад өнгөрсөн хоногт 24 халдвар шинээр илэрч, цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 1587 тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба  мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

"Буриадад коронавирусийн халдвар авсан  672 хүн эмчлүүлж байна. Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын мэдээлснээр, зургадугаар сарын хоёрны 08,00 цагийн байдлаар 1587 тохиолдолл лабораторийн шинжилгээгээр баталгаажлаа. Үүнээс 861 нь Улаан-Үдэд байна" хэмээн мэдээлэлд дурджээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хугацаанд 905 хүн эдгэрч, 10 хүн нас барсан байна. Эмчлүүлж буй хүмүүсийн дунд 44 хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин