ВИДЕО: Сонгуульд өрсөлдөх 606 НЭР ДЭВШИГЧИД
2020-06-02

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан. 

 

Өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгаа үнэмлэх авсан өдрөөс эхэлж байна. 

 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгэгдсэнээс Монгол Ардын Намаас 76, Ардчилсан Намаас 76, Монголын Ногоон Намаас 15, “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74, "ШИНЭ Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын ШИНЭ ЭВСЭЛ"-ээс 72, “Зөв Хүн Электорат” эвслээс 53, Ард Түмний Намаас 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13, Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7, Эх Орончдын Нэгдсэн Намаас 1, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34, Ард Түмнээ Хайрлая Намаас 1, Зон Олны Намаас 30, Дэлхийн Монголчууд Намаас 3, Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24, Их Эв Намаас 1, Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4, бие даагч 121 нэр дэвшигч бүртгэгдсэн. Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75,08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.     

 

Нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах ажил үргэлжилж байна.

 

Дашрамд дурдахад УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авснаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчдийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.

Shuud.mn
Сонин хачин
15 хоноод хотод коронавирус илэрч баларч мэдэхээр байна. Сонгуулийн сурталчилгаа чинь хнрээс хэтэрч өвчин тараалаа. Хэрвээ өвчин тарвал хэн хариуцлага хүлээх вэ? МАН уу? АН уу?
2020-06-03
ман:
сарангэрэл өнөөдөр хамгийн түрүүнд коронавирусийн үеийн сонгуулийн хууль зөрчиж айлын хаалга үүд цохиж нүдэж сонгуулийн сурталчилгааны материалаа тараалаа. ам ажил нь зөрсөн худалч хулгайч байх нь ээ
2020-06-02
Тиймээ
2020-06-02
Ан-ын гишүүн:
Өөдгүй хүн өөрийгээ, адгийн хүн авгайгаа магтана гэж ардын цэцэн үг бий. Өөрийгээ болон авгайгаа магтах аян эхэллээ. Хүрэлсүхийн үйл ажиллагааг ямарч байсан дэмжиж байна. Энэ үед Засгийг солих нь цар тахлын том аюул авчирч мэднэ. Яллагдагчаар татагдаж, ард түмнийг гадны луйварчидтай хамтран хоосолсон этгээдүүдэд нэг чсанал өгч болохгүй.
2020-06-02
Тиймээ