Нэрт дасгалжуулагч М.Юсупов коронавирусаар өвчилжээ
6-3

Дэлхий дахинд тархаад буй коронавирусийн хар тахал бөхийн спортыг тойрсонгүй. Олимп, дэлхийн аварга А.Садулаев, Ш.Шарифов саяхан халдвар авч эдгэсэн.

 

Тэгвэл манайхны эчнээ танил, Дагестаны нэрт дасгалжуулагч Маирбек Юсупов коронавирусийн халдвар авсан гэдгийг Казахстаны бөхийн вэбсайтад мэдээлжээ.

 

Өдгөө 65 настай, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч М.Юсупов 1977, 1978 онд ЗХУ-ын аварга болж байсан бөгөөд 2017 оноос хойш Казахстаны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байна. Тэрбээр 1985-1988 онд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан билээ.

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин