ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна
6-3

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.03/ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Shuud.mn
Сонин хачин
М.Ахмет Язал:
"Манай гэр бүлд ийм л зүйл тохиолдох ёстой байсан юм байлгүй. Одоо эхнэр, хүүхдүүдийн маань өдөр тутмын амьдралд бэрхшээлтэй зүйлс тулгарсаар л байна. Нэг өдөр эхнэр маань спортын клубт очтол түүнийг COVID-19-тэй байсан гээд орохыг нь хориглон үйлчлэхээс татгалзсан байсан. Одоо хүмүүс биднээс айж байна. Айх айхдаа бүр манай элчин сайдын яамны ажилчид болон хамтран ажилладаг хүмүүстэй маань харьцахдаа хүртэл хачин үйлдэл гаргаж байна. "
2020-06-03
М.Ахмет Язал:
" Миний хэзээ ч мартагдашгүй зүйл бол охиноо "өвчтэй" гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр сонссон явдал байсан. Өвчтөнүүдийн талаарх мэдээллийг чандлан нууцлах маш хатуу дүрэм гэж бий."
2020-06-03
Элчин сайд М.Ахмет Язал:
" Хэвлэлийн бага хурлын үеэр 11 настай охиноо "эерэг" гэсэн оноштойг сонсох нь миний хувьд хамгийн цочирдом, сэтгэл эмзэглүүлсэн зүйл байлаа. Охин минь эмнэлэгт байхдаа COVID-19-тэй болох нь шинжилгээгээр батлагдсан гэдгийг бид ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр сонсож анх мэдсэн. Тэд надад буюу аавд нь эсвэл ээжид нь тэр байтугай эмчид нь ч хэлэхээс өмнө олон нийтэд зарлачихсан нь надад маш муухай санагдсан."
2020-06-03
Д.Сарангэрэл ээ:
Айлын хаалга балбаж сонгуулийн сурталчилгаа тараах чинь зөрчил биздээ
2020-06-03