А.Амбасэлмаа: 374 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-06-03

 

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.03/ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. 6 сая 471 мянган хүн халдвар авч, 381 мянган хүн нас барж, 3 сая хэвтэн эмчлүүлж байгаа бол 2,9 сая хүн эдгэрч гарсан байна.  Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 108 мянган хүн шинээр өвчилж, 4 мянга  гаруй хүн нас барсан.  Манай улсад 20 хүн ажиглалтад шинээр орсон. Нэг  хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 1812  хүн ажиглалтад байна. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 5 мянга гаруй зорчигчдод коронавирусийн тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй. 119 дугаарын утсанд 178 дуудлага ирсэн байна.  119 шуурхай дугаарын аппликейшнд 2  дуудлага ирсэн.

 

АНУ-д 14700 гаруй шинэ тохиолдол, 761  нас баралт нэмж  бүртгэгджээ. ОХУ-д 8800  гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 423700  гаруй болсон байна. Харин Бразил улсад 28900  гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол 555 мянга гаруйд хүрээд байна.  Мөн өдөр 1262 гаруй хүн нас барж, нийт нас баралт 31199  болсон байна.  БНСУ-д 49  тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгджээ.  БНЭУ-д 8 мянга гаруй шинэ тохиолдол, 204 нас баралт  бүртгэгджээ. Япон улсад 37 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүн 16930 боллоо.

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 374  хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Үүнд Ажиглах байранд тусгаарлагдсан  найман хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор найман сорьц, Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн 120 иргэний давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 209 хүний давтан шинжилгээнүүд багтана. Алтанбулаг боомтоор орж ирсэн  29 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Манай нийт батлагдсан 185, эдгэрсэн 44 байна.  ХӨСҮТ-д 178 хүн байгаа бол 141 хүн  эмчилгээнд байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Эцэг эхийн төлөөлөл:
Ямар учираас 2 хоногоор сугаж бгаа юм бэ? ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дарга аа????
2020-06-03
Эцэг эхийн төлөөлөл:
Яагаад ОХУ-аас ирсэн сонсогчдын шинжилгээг 18 хоногт ХОЁРХОН удаа авсан юм бэ? Ямар хариуцлагагүй юм бэ? Эхний шинжилгээ аваад дараа нь 18 дахь хоног дээрээ хоёрдахь шинжилгээгээ авсан шүү дээ!!!
2020-06-03
Эцэг эхийн төлөөлөл:
Ямар учираас 2 хоногоор сугаж бгаа юм бэ? ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дарга аа????