АНУ: Эмх замбараагүй байдлын улмаас 11 хүн амиа алджээ
2020-06-03

Өнгөт арьстан Жорж Флойд цагдаагийнханд баривчлагдах үеэрээ амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын үеэр 11 хүний амь нас хохирч, олон зуун хүн гэмтэж бэртсэн талаар NBC мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өнгөт арьстнууд гэнэ. 

 

Тухайлбал, Оклендэд холбооны хамгаалалтын албаны ажилтан 53 настай өнгөт арьстан Дейв Патрик буудуулж амиа алдсан бол түүний хамтран зүтгэгч нь хүнд шархаджээ. Омахад 22 настай өнгөт арьст Жеймс Скарлок цагаа арьст эрийг бусадтай бүлэглэн зодох үеэрээ бусдын гарт амиа алдсан байна. Олон залууст зодуулж байх үедээ цагаан арьст эр буугаа сугалан, өөр рүү нь дайрч байсан өнгөт арьстныг бууджээ. Түүнчлэн АНУ-ын хотуудад олон зуун хүн гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл гарсан ч эцсийн тоо хараахан гараагүй байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьст Жорж Флойд амиа алдсаны дараа улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. Түүнийг баривчлах үеэрээ цагдаагийнхан хүч хэрэглэн, хоолойг нь боомилсны улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Баривчилгаанд оролцсон цагдаагийн дөрвөн алба хаагч ажлаасаа халагдсан бол тэдний нэг нь санамсар болгоомжгүйгээр бусдын амь насыг хөнөөсөн хэргээр баривчлагджээ. 

 

Associated Press агентлагийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд АНУ-д эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн жагсаалд оролцсон 4,4 мянган хүн баривчлагдаж, хөл хорих цаг зөрчсөн, зам хаасан, дээрэм тонуул үйлдсэн хэмээн буруутгагдсан байна. АНУ-ын 40 хотод хөл хорих цаг тогтоожээ.

 

Трамп: Шаардлагатай бол Зэвсэгт хүчнийг дайчилна

Флойдын хэрэг: Вашингтонд хөл хорих цаг тогтоож, Трамп "нуугджээ"

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хам хум муу мэдээ бэлтгэж оруулаад байна уу?
2020-06-03